|

Ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орно

20128

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орох юм байна. Нутгийн төв хэсгээр бороо, хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр дулаан байх ч салхи шуургатай байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Энэ сарын 29-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, тавдугаар сарын 1-нд зүүн аймгуудын нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 29, 30-нд говь талын нутгаар, 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурах төлөвтэй байгаа ажээ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, ирэх сарын 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байгаа юм байна.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Dorathydrons: Защита бетона от атмосферных воздействий, Подробнее… диски по бетону
  • Traviswit: Купить комод в Москве, Подробнее… двери купе межкомнатные
  • Kiaflerb: kamagra 50mg
  • Eyeflerb: kamagra
  • LucasJet: Стекло для пола купить, Вы можете более подробно по телефону: 8 (918) 308-60-06 лестница стекло дерево