|

Говь-Алтай аймгийн Тонхил сумын ЗДТГ-ын дарга хууль бус ан хийж хоёр жилийн ял авлаа

66637181dcfb61a12242247b043b5adfГовь-Алтай аймгийн Тонхил сумын ЗДТГ-ын дарга Ж.Г нь  хэсэг нөхдийн хамт Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо багийн нутаг дэвсгэрт буюу Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2017 оны 12 сарын 10-ны өдөр бүлэглэн ховор амьтан болох 2 тооны дааган насны хуланг 54-44 ГАҮ улсын дугаартай УАЗ-31512 маркын автомашинаар хөөж буудсан байна. Тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж Монгол орны байгаль орчинд 20.700.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Улмаар энэ хэрэг илэрч  мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэхэд худлаа мэдүүлсэн байна. Тодруулбал Ж.Г “хулан агнахад яваагүй, ТОЗ-8 маркын калибрь бууг аваад хээр үлдсэн. Би хээр сууж байгаад Г, Ц нарыг ирэх үед нь солигдож суугаад, машиныг жолоодсон” гэж мэдүүлсэн ч  улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар хулан агнах үед шүүгдэгч нар бүгдээрээ хамт явж байсан болох нь тогтоогдсон байдаг.

Гэмт этгээд хэн бэ?

Тэгвэл хууль бусаар ан агнасан Ж.Г нь Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн … сумын харьяат. 1970 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Тонхил сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн … оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй. Тэрбээр Тонхил сумд 17,18 жил тамгын газрын дарга хийсэн нэгэн.

Хулан адуу  яагаад  нэн ховор амьтны жагсаалтад байдаг вэ?

Амьтны тухай хуулиар Монгол орны амьтдыг нэн ховор, ховор, элбэг амьтан гэж ангилж байгаа. Хулан адуу манай дэлхийн Монгол, Хятад, Энэтхэг, Казахстан, Туркминстан, Иран, Изриал зэрэг улсуудад байдаг. Нийтдээ манай дэлхий дээр 56 000 хулан байдаг. Үүний нэгдүгээрт буюу Монгол оронд 75 хувь буюу 43.000 тоо толгой хулан байна. Манай Монгол орны Дорнонговь, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн урд хэсгээр нутаглаж байгаа. Хятад улсад 5 000, Энэтхэг 4 000, Казахстанд 3 000 гээд бусад улсад 250-650 дээд тал нь 1000 хүрэхгүй цөөн хулантай, 250-300 гаран хулантай газруудад бол зэрлэг догшин биш. Дандаа тэжээмэл гаршуулсан байдалтай байдаг. Ховордсон цөөрсөн энэ утгаараа Монгол орон бол Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж байхдаа 1930-аад оноос эхлээд хорьж цаазалсан байдаг. Хамгийн сүүлд 2011 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад багтааж өгсөн байгаа. Эр, эм байгалийн эдийн засгийн экологийн байдлаар ач холбогдолтой гэж үздэг. Хулан адууг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр, тусгай төлбөр төлж агнах хууль эрх зүйн зохицуулалт Монгол Улсад үйлчилж байгаа. Энэ хэрэг гарсантай холбогдуулаад төрд буюу байгаль экологид хохирол учирсан. Үүнийг хуулийн дагуу хоёр дахин нугалж төлөх ёстой.

Гэмт этгээдэд ямар ял оноов?

Ш овгийн Ж.Г-д Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байна.

Төрийн байгууллагад насаараа ажиллаж, өөрөөрөө үлгэх дуурайлал үзүүлэх ёстой нэгэн нь ийнхүү гэмт хэрэг үйлдэн ял авч байгаад уншигч та дүгнэлт хийнэ биз ээ…

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • moncler jackets: I would like to express some thanks to this writer for bailing me out of this scenario. As a result...
  • Dexter: Hi there just wanted to give you a quick heads up and let you know a few of the images aren’t loading...
  • supreme new york: I must get across my respect for your kind-heartedness in support of individuals that should have...
  • Tractor Workshop Manuals: I precisely wished to thank you very much yet again. I do not know what I could possibly...
  • John Deere Diagnostic and Test Manuals: An impressive share, I simply given this onto a colleague who had been doing...