|

ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ОЛГОСОН ЗАРИМ ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙНА

20139

Найман жилийн тэртээ Сүхбаатар дүүргийн удирдлагууд санаачлан Улаанбаатар хотын дундуур урсдаг Сэлбэ голын урсацыг сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ төслийн хүрээнд усан сан байгуулж, ойр орчимд нь ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бий болгох байв. Улмаар 100 айлын гүүрнээс урагш АНУ-ын ЭСЯ-ны урд талын гүүр хүртэл тохижилтын ажил хийсэн. Гэхдээ төслийн хэрэгжилт төсөөлсөн хэмжээнд хүрээгүй нь үнэн. Хэсэгхэн зурвас газрыг хальт тохижуулсан болоод нөгөө хэсгийг нь зөнд нь орхисон дүр зурагтай олон оныг үдлээ. Харин хотын одоогийн удирдлагууд Сэлбэ голын хувь заяанд Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, нэгдсэн стандартад оруулах зорилготой дэд хөтөлбөрийг НИТХ-аар баталлаа. “Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-2020” дэд хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжинэ. Энэхүү хөтөлбөрт нийт 365 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ хугацаанд худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын стандартыг шинэчилэх, гарааны бизнесийг дэмжих зөвлөх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах аж.

Улсын хэмжээнд тус салбарт 70 гаруй мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас нийслэлд 34.5 мянга нь ажиллаж байна. 1990 оноос хойш худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын бодлого алдагдаж, мэргэжлийн боловсон хүчний хомсдолд орсон гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. дахин анхаарч, тохижилтын ажил эхлүүлэхээр 2017 онд зураг төс- лийг нь баталсан. Улмаар урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн Сэлбэ голын МУБИС орчмын хэсэгт гүүр барихаар газар шорооны ажилдаа оржээ. Мөн Арслантай гүүрнээс урагш Натур төвийн урд талын гүүр хүртэлх хэсэгт тохижилтын ажил хийхээр төлөвлөөд байна. Хөрөнгө санхүү нь шийдэгдсэн гэнэ. Энд хийгдэж буй ажил болон төслийн хүрээнд хийгдэх зүйлийн талаар албаны хүмүүсээс тодрууллаа. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн газрын ерөнхий инженер Ж.Баясгалан “1400 метр зайд боомт бүхий тунгаагуур, үүнээс цааш Нарны зам хүртэл тохижилт болон усны барилга байгууламжийн ажлын зураг хийгдсэн байгаа. Төсөв мөнгө нь ойролцоогоор 50 гаруй тэрбум төгрөг болсон. Үүнд Улаанбаатар хотоор урсаж буй Туул, Сэлбэ голын бүхий л хэсэг багтсан” гэсэн хариулт өглөө. Харин нийслэлийн Байгаль орчны газрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Дамбасүрэн “Энэ жил Сэлбэ голын хүрээнд булгийн эхийг тохижуулж, хамгаална. Тиймээс хоёр мянган га газрыг орон нутгийн тусгай хамгаалтад авсан. Тэр орчимд явган хүний аюулгүй байдлыг хангаж, тохижуулах зорилготой ажиллаж байна” гэв.

 Арслантай гүүрнээс Натур төвийн гүүр хүртэлх хэсгийг тохижуулна

Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлж, орчныг сайжруулахын тулд голын эх болон ойр орчмын цутгал гол, булаг шандуудыг 2003 оноос хамгаалж ирсэн. Одоогоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тав, Сүхбаатар дүүргийн нутагт найман булаг, шандыг хамгаалалтад авчээ. Мөн 2016 онд онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд амьдарч буй айл өрхийн судалгааг хийсэн. Судалгаан дээр үндэслээд зарим хэсгийг чөлөөлөх асуудал яригдах юм байна. Энэ жил үүнээс гадна Дарь-Эхийн Ганц худгийн харалдаа тусгай шүүлтүүр бүхий тунгаагуур хийхээр төлөвлөсөн байна. Нийслэл хөрөнгө гарган тохижуулалт хийсэн ч тухайн газарт нь хог хаягдал хуримтлагддаг. Харин тунгаагуур хийснээр дээрээс урсаж ирсэн хог хаягдлыг шүүж, хотын төврүү цэвэр ус урсгах юм. Хотын өнгө үзэмжийг сайжруулах байтугай гундааж байсан Сэлбэ голыг сэргээж тохижуулах ажил дахин хийгдэж эхэлсэн нь сайшаалтай. Гэхдээ төслийн хүрээнд яг хэдэн төгрөгийн ажил хийгдэх, энэ мөнгийг хаанаас хэрхэн гаргах нь тодорхойгүй байна. Холбогдох байгууллагууд үүнд анхаарлаа хандуулж урин дулааны цагт ажлаа амжуулаад авбал сайнсан.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • AbdulruB: http://verteamsvime.blog.free. fr/index.php?post/2017/12/20/A pplications-of-Lipases-as-B...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa
  • Khusleka Khosbayar: Uraldaan zarlasand bayrlalaa