|

Сая төгрөгийг хэзээ олгох нь тодорхойгүй байна

“Хүний хөгжил сан”-аас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр нь олгохоор болсон. Нийт 330 мянган иргэнд 330 гаруй сая төгрөг олгох тооцоо гаргаад байсан юм. Гэтэл Засгийн газраас хугацаандаа амжиж олгоно гэж байсан ч хариуцсан байгууллагуудын мэргэжилтнүүд “Үнэндээ ямар журмаар яаж олгох, тийм их мөнгийг 10 хоногийн дотор хаанаас яаж бүрдүүлэх гэж байгаа юм” хэмээн cap шинийн өмнө олгохоос татгалзсан.
Харин дараа нь Засгийн газрын хуралдаанаар ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд нэг сая төгрөгийг олгож дуусна гэж байсан ч сураг алдраад байна. Энэ талаар Халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодруулахад “Журмыг нь хүртэл сайн батлаагүй байгаа. Хэзээ олгох нь тодорхойгүй байна. Одоо надад ямар нэгэн шийдвэр ирээгүй” хэмээсэн.
Зарим мэргэжилтнүүдийн хэлж буйгаар “Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан болохоор нэг зэрэг ийм их мөнгө тараахаас зайлсхийж нэг сая төгрөгийг хойшлуулж байж магадгүй” гэж байв.

Л.Баатархүү

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • air max 97: I wanted to write down a small comment to express gratitude to you for all of the amazing points you are...
  • moncler jackets: I would like to express some thanks to this writer for bailing me out of this scenario. As a result...
  • Dexter: Hi there just wanted to give you a quick heads up and let you know a few of the images aren’t loading...
  • supreme new york: I must get across my respect for your kind-heartedness in support of individuals that should have...
  • Tractor Workshop Manuals: I precisely wished to thank you very much yet again. I do not know what I could possibly...