|

Хурандаа нар ”Ганц худаг” руу ачигдахаар боллоо

2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт шалгагдаж буй Цагдаагийн экс дарга нар болох Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарыг шүүх анхан шатны хурал энэ сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн Шүүхийн танхимд болсон.
Шүүгчийн захирамжаар тэднийг цагдан хорих шийдвэр гаргасан даруйд хурандаа нарын биеийн байдал муудан Сүхбаатар дүүргийн эрүүгийн танхимаас мөн дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн юм. Эмнэлэгт хүргэгдэхдээ цусны даралт 180-200, цусан дахь сахарын хэмжээ нь 28 хүрсэн гээд яаралтай эмчийн хяналтанд байх хэрэгтэй болсон учраас хурандаа нар сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан юм.
Ийнхүү дараагийн шүүх хурлын тов гартал биеийн байдлыг нь харгалзан тус эмнэлэгт үргэлжүүлэн хэвтүүлэхээр болоод байсан ч манай сонины дугаар шилжих мөчид цагдаагийн дарга нарыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги буюу Ганц худагийн цагдан хорих руу аваачихаар болжээ.
Хорих руу ачигдах болсон шүүхийн шийдвэрийг сонссон цагдаагийн ар гэрийнхэн, цагдаагийн хүч нэмэгдүүлсэн бүрэлдэхүүн аль хэдийнэ эмнэлгийн гадаа цугларсан байлаа. Нэгэнтээ дээрээс тушаал авсан цагдаагийн ажилтнууд руу хурандаа нарын ар гэрийнхэн гомдлын хатуухан үгс багагүй чулуудаж, “Та нар ч энэ дарга нар шиг тэр үед үүргээ гүйцэтгэж байсан биз дээ. Хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй байлаа гээд та бүхнийг ажлаас хална гэж үү” хэмээн тал бүрээс нь зэмлэх, гуйх зэрэгцүүлэн хэлцгээж байсан юм.
Оройн 20 цагийн үед эмнэлгийн гадна цагдаагийн 60 гаруй ажилтнууд хүч нэмэгдүүлэн хамгаалалтад зогсож, өмгөөлөгч нар үйлчлүүлэгчтэйгээ уулзах гэж багагүй л юм боллоо. Учир нь эмч нар нь шүүгдэгчдийн биеийн байдал хүнд байгаа тул ямарч хүнийг дотогш нэвтрүүлэхгүй, хаалгаа түгжсэн байдалтай өмгөөлөгчид нь хаалганы наана цаанаас ярилцсан юм. Ингээд хорих руу ачигдахаар болсон цагдаагийн ар гэрийнхний байр суурийг сонсоход “Үнэхээр хууль гэж алга. Бид яаж ч тайлбарлаад, үнэн мөнийг нь олоод өг гэсэн боловч шүүх, цагдаа биднийг золигт гаргаж байна” гэлээ.

Өмгөөлөгч О.Алтангэрэл: Эмч, цагдаа нарын хооронд ээдрээтэй асуудал үүсээд байна

-Та сая үйлчлүүлэгчтэйгээ уулзаж чадав уу?
-Үгүй. Биднийг оруулахгүй байна. Биеийн байдал нь хүнд байгаа учраас эмч нар нь хаалгыг нь дотроос нь түгжчихээд хэнийг ч дотогш нэвтрүүлэхгүй байна.
-Өмгөөлөгчдийн тавьсан эсэргүүцэлд ямар хариу өгсөн бэ?
-Хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгэхээр одоо хоёр шүүхийн захирамж гараад байна. Нэг нь 16-нд гарсан Сүхбаатар дүүргийн эмнэлэгт тус дүүргийн цагдаагийн хяналтан дор цагдан хорих тухай. Нөгөөх нь сая гарсан 461-р ангид цагдан хорих тухай юм. Өмнөх шийдвэрээ цуцлаагүй дахиад шүүхийн захирамж гарсан нь их сонин юм.
-Нэгэнтээ хорихоор болжээ. Гэтэл яагаад эмч нар нь дотогш нэвтрүүлэхгүй байгаа юм бэ?
-Энд нэг ээдрээтэй асуудал байна. Эмч нар биеийн байдал нь хүнд байгаа хүмүүсийг хорих руу явуулж болохгүй гээд дотогш намайг хүртэл оруулахгүй байна. Гэтэл цагдаа нар шүүхийн шийдвэрийг биелүүлэх гээд ирсэн байдаг. Ямар эмнэлгийн хаалга үүдийг эвдээд оролтой биш. Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчөөд хүнд өвчтэй байгаа хүмүүсийг явуулж болохгүй учраас эмч, цагдаа нарын хооронд ээдрээтэй асуудал үүсээд байна даа.

О.Ууганжаргал

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Celia: This is my first time pay a visit at here and i am in fact pleassant to read all at single place. my site...
  • NancyAbsor: Hello. You can call me Natusik. Looking for a man to meet. I will come to your area or meet me. I live...
  • Freeman: After exploring a handful of the blog articles on your website, I truly appreciate your way of writing a...
  • Google: The time to read or pay a visit to the subject material or web pages we’ve linked to beneath.
  • Google: Every as soon as in a though we decide on blogs that we study. Listed below are the most recent websites that...