|

Эверестийн оргилд тугаа мандуулна

Монголын уулын спортын болон боксын спортын нэгдүгээр зэрэгтэй, марафон гүйлтийн тамирчин Дархан-Уул аймгийн МоАХ-ны гишүүн Б.Цэвээндаш дэлхийн зулай Эверестийн ноён оргилд дайралт хийхээр болжээ.
Багийн бүрэлдэхүүнд уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатар, Ц.Цогзолмаа, спортын мастер Б.Элбэгдорж тэргүүтэй тамирчид багтжээ. Тамирчдын хувьд анх удаа дангаар багаа бүрдүүлж Эвэрестийг зорьж буйгаараа онцлог аж.
Баг тамирчид энэ сарын 29-нд эх орноосоо мордож 4000-аас дээш метртэй 14 ууланд дайралт хийх гэнэ. Ирэх тавдугаар сарын 20-нд үндсэн дайралт эхлэн 27-28-ны өдрүүдэд авиралтаа өндөрлүүлж нийт 8850 метр өндөрт гарах төлөвлөгөөтэй байгаа аж.
МоАХ-ны гишүүн Б.Цэвээндашийг өчигдөр УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга хүлээн авч хүндэтгэл үзүүлэн “Дэлхийн зулай оргил Эверестэд МоАХ-ны тугийг мандуулаад ирээрэй “ хэмээн гардууллаа.
МоАХ-ны гишүүн Б.Цэвээндашийн хувьд монголын бүх уулын оргилд дайралт хийж 1997 онд Гималайн уулсаар хоёр өдөр нэг шөнө аялж байжээ. Дашрамд дурьдахад, энэ удаагийн дайралтад оролцох багийн уулчдаас олон улсын хэмжээний мастер Ц.Цогзолмаа, Б.Ганбаатар нар 2006 онд Эверестэд дайралт хийн цаг агаарын байдлаас шалтгаалан 150 метр дутуу орхиж байсан удаатай.

М.Тунгалаг

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • InesCymmegepe: A White Notepaper, published the following year, with the same championship, put the changeless...
  • JamesAlgor: Ремонт автоэлектрики Москва,подробнее… технический ремонт двигателя
  • Georgenep: Стенды развал-схождения, подробнее для автосервиса… Смазочно-заправочное оборудование
  • Dorathydrons: Защита бетона от атмосферных воздействий, Подробнее… диски по бетону
  • Traviswit: Купить комод в Москве, Подробнее… двери купе межкомнатные