|

ХҮН АМАА БҮХЭЛД НЬ ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАДАГ ФИНЛЯНД

hvn am

10 орчим жилийн дотор хөдөө болон мал аж ахуйн бүтээгдэхүүн  импортлогчоос экспортлогч орон болж хувирсан туршлагыг Скандинавын орнуудаас харж болно. Тухайлбал, Финландын  хөдөө аж ахуйн салбар хүн амаа бүхэлд нь бүх төрлийн хүнсээр хангадаг.  2012  онд нэг ажилтанд ноогдох үр тарианы хэмжээ 35 тонн болжээ.   Ашиггүй ажиллаж  байгаа фермийн аж ахуйг өөр зах зээлд оруулахын тулд төсвийн хөрөнгөнөөс дэмжлэг үзүүлдэг. Финландад хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, жижиг, дунд хэмжээний гэр бүлийн хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэх ажлыг хөдөө аж ахуй, нийгмийн хамгааллын бодлогын гол чиглэл болгодог.  Эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх,  хөдөө аж ахуйн дэд бүтцийг бий болгох, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг дэмжих зорилгоор хоршоо болон хөдөө аж ахуйн бизнесийг хариуцсан төрийн албаны бүтэц ажилладаг. Хоршоодоор дамжуулан бүтээгдэхүүн борлуулдаг. Мөн хоршоологчдыг санхүүгээр дэмжих зорилготой хоршооны банк ажиллахаас гадна аж ахуйн хийгээд нийгмийн шинжтэй эрсдлийг арилгах зорилготой даатгалын үйлчилгээнүүд байдаг. Финлянд бол өрийн хэмжээ нь ДНБ-ийх нь 53 хувьтай буюу хам­гийн багад тооцогддог Эстон, Люксем­бург­тэй эн зэрэгцдэг байсан ч өнгөрсөн жил 91 хувьтай тэнцэж дээд амжилт тогтоосон улс. Өөрөөр хэлбэл, өрийн хэмжээ нь эрс нэмэгдсэн гэсэн үг. Орлогын хувьд, Финлянд Улс Герман Японтой эн зэрэгцэх чадалтай ч ихэнх өндөр хөгжилтэй орны адилаар хүн амын хөгшрөлт ихээр явагдаж байгаа орон юм. Тус улсын 15-64 насны хүн амын тоо жил бүр 0.5 хувиар буурч байгаа гэсэн тооцоо гарсан бөгөөд энэ байдлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал бодлого тодорхойлогчдын “шүд­ний өвчин” болж хувирчээ.  “Ухаалаг, мэдрэгчтэй” гар утасны эрин үе эхэлснээс болж хамгийн их хохирсон улс нь Финлянд гэж хэлэхэд буруудахгүй. Орлогын бараг 25 ху­вийг бүрдүүлж, тус улсын эдийн зас­гийг сүүлийн хэдэн жилд чирч явсан “Нокиа” компани дампуурсан нь эдийн засагт том цохилт болсон. Финляндын үйлдвэрлэгчид ажиллах хүчний хөлсөнд Европын бусад хамт­рагчаасаа 10-15 хувь илүү мөнгөө зарлагаддаг. Энэ нь ажилчдын хувьд муу зүйл биш ч эдийн засгийн байдал муудсан энэ үед мэдэгдэхүйц дарамтыг учруулж байгаа юм. Түүнчлэн тус улс нь боловсролоороо дэлхийд тэргүүлдэг. Одоогоос дөч гаруй жилийн өмнө Европ тивийн хамгийн хоцрогдсон үндэстний нэг нь финчүүд байсан. Харин өнөөдөр Финлянд мэдлэгийн эдийн засаг, технологиор Европт тэргүүлэгч таван орны нэг болоод байгаа юм. Мөн энэ улс сүүлийн 10 гаруй жилийн турш дэлхий дахины өрсөлдөөний индексээр тэргүүлэгч орны эгнээнд тогтмол бичигджээ.  2012 онд Финлянд Пирсон фирмийн үнэлгээгээр дэлхийд хамгийн шилдэг боловсролтой орноор шалгарчээ. Ингээд энэ улсын боловсролын амжилт бусад хөгжингүй орнуудын хувьд бас нэг нууц болсон юм. Харин монголчуудын хувьд Финляндын боловсролын тогтолцоо бүр ч хачирхалтай байж магадгүй. Энэ нь 20-иод жилийн өмнө монголчууд хоцрогдолын үндэс хэмээн итгээд эвдэж орхисон ЗХУ-ын үеийн тогтолцоог тэр чигээр нь хуулсан мэт ажээ.

                                                                                                                                   Ц.Мягмарсамбуу

24tsag.mn

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • juanasi2: My unruffled engagement: http://pansy.projects.telrock. org
  • Henrypooli: https://www.google.ru/ b565a321a453 j8Leyw6d2Z
  • Violette: Pretty! This was a really wonderful article.Many thanks for supplying these details....
  • Stevennak: http://en-erteam.nprotect.com/ 2013/01/microsoft-security-bul letin-summary-for_9502.html...
  • Mitchel: What’s up to every , because I am genuinely eager of reading this webpage’s post to bbe updated...