|

“Очирваань” эмнэлэг Хятад улсын баталгаагүй эмээр иргэдэд үйлчилж байжээ

ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс БЗД-ийн 2-р хорооны нутагт байрлах БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Рендэжиүтай Очирваань” ХХК-ний “Очирваань” уламжлалт, эмчилгээ оношилгооны эмнэлэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын газартай хамтран шалгалт явуулжээ.
Шалгалтаар “Очирваань” эмнэлэгт БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй, хугацаа дууссан, ямар өвчин эмгэгт хэрэглэдэг болох нь тодорхойгүй 180 нэр төрлийн 4013 орчим хайрцаг эмийг Монгол улсын хилээр хууль бусаар нуун оруулан ирж ард иргэдэд үйлчилж байсныг илрүүлэн битүүмжилсэн байна.
Улмаар “Очирваань” эмнэлгийн захирал Т-д ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт Эрүүгийн хуулийн 198-р зүйл “Хууль бусаар эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх”-ийн 198.2-оор эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлжээ.
Иймээс ард иргэдэд гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлж, эмчлүүлэхдээ зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл авсан эсэх, өөрт тань хэрэглэж байгаа эм, тариа нь манай улсад хэрэглэгдэх зөвшөөрөлтэй эсэх, ямар эм тариа хэрэглэж байгаа болон хэрэглэх хугацааг нь мэдэж асууж байхыг сэрэмжлүүлж байна.

М.Жаргал

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • TylerVup: Игровые кресла Москва, тел.: 8 800 550 28 79 набор корпусной мебели
  • MarthaDruff: В Москве интерес к данному типу материалов становится все более отчетливым. В моду возвращается...
  • Denflerb: kamagra
  • Jasonflerb: buy kamagra
  • ManuelVat: Эвакуатор Краснодар цена, Вы можете вызвать по телефону: 8-918-432-32-32 краснодар эвакуаторы