|

280 сая доллар буюу 700 тэрбумын хэрэг юу болов?

32119
Оюутолгойн гэрээтэй холбоотой авилгын талаар УИХ-ын гишүүд хийгээд төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэн 10-аад жилийн турш ярьж бичиж байсан ч гүтгэлэг, хардлага, сэрдлэгэ төдийгөөр хязгаарлан тэгсхийгээд намждаг байлаа. Харин одоо энэ яриаг хууль хяналтынхан анхааралдаа авч Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнийг  бусад албан тушаалтнуудын хамт саатуулан баривчлаад байна. Хэрэг хуучирдаггүй хэмээдэг нь энэ аж.
Хаврын синдром, сонгууль бүрээр л улс төрийн намууд болон өрсөлдөгч нэр дэвшигчдийн хувьд шүүх, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж эцэслэн тогтоогдоогүй асуудлууд хар пиарынх нь  гол зэвсэг болдог. Үүний нэг нь 60 тэрбумын хэрэг бөгөөд 2016оны УИХ болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-ынхны гол зэвсэг болж байсан асуудал өнөөдрийг хүртэл байсхийгээд л сөхөгддөг. Аман яриа болон аудио ярианаас өөрөөр баримт гэх зүйл байхгүй энэ асуудлыг АТГ, ЦЕГ болон Тагнуулын ерөнхий газар зэрэг хууль хүчний бүх л том байгууллага хамтран шалгаж, 1400 төрийн албан хаагчдыг хамруулан мэдүүлэг тайлбар авсан ч төрийн албаны томилгоогоор 60 тэрбум  төгрөгийг МАН босгосон нь нотлогдоогүй билээ. АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин сонгогдсон Х.Баттулгын хувьд маш их анхаарал хандуулан хууль хяналтынхныг шахаж шаардсан ч техник технологи хөгжсөн энэ үед аудио бичлэгээр хэн нэгнийг буруутгана гэдэг боломжгүй. Гэтэл үнэхээр баримттай нотолгоотой, авсан өгсөн нь тодорхой, юу хийсэн нь нүднээ ил байгаа “Женко”-гийн гэх алдарт төмөр замын хэрэг Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонтой зэрэгцээд нам дарагдаад байгаа билээ. Монгол Улсын төсвөөс 280 сая ам.доллар буюу 700 тэрбум төгрөгийг далан гэх шороонд булж орхисон энэ хэрэг яагаад тагболов.АН Ерөнхийлөгчийн эрх мэдлийг авлаа гээд наймаалцчихав уу. 60 тэрбумын хэрэг бол зүгээр аман яриа, аудио бичлэг. Тэгсэн атлаа Ерөнхийлөгчийн онцгой хяналт, анхаарал дор АТГ, ЦЕГ, ТЕГ-ыг бүгдийг нь хөдөлгөж шалгуулсан.  Харин төмөр замын хэрэг бол 280 сая ам.долларын хохиролтойил цагаан улсын төсвөөс гаргаад аваад үрж зарцуулчихсанбаримттай хэрэг. Цаад уршиг нь Монгол Улсын эдийн засгийг Оюутолгойтой зэрэгцэхүйц хохироосон хэрэг. Гэтэл энэ 280 сая ам.долларын төмөр замын асуудалд Ерөнхийлөгч Та яагаад анхаарал хандуулахгүй байна вэ. Улс төрөөс ангид, хувийн эрх ашгаас ангид шударга байл даа Ерөнхийлөгч өө. Ийм байж чадвал “Монгол ялна” шүү дээ.
Оюутолгойн авилгын хэрэгт 10 жилийн дараа  хууль хяналтынхан “ажил хэрэгч”-ээр хандаж эхэллээ. Харин дараагийнх нь болох төмөр замын 280 сая ам.доллар буюу 700 тэрбум төгрөгийнхэргийн учрыг нь олж, хужрыг нь тунгаах цаг хэзээ вэ? Оюутолгойн  хэрэгт холбогдсон Сангийн сайд асан С.Баярцогтыг оффшор дансан дахь 10 сая ам.доллараар нь АТГ барьжхорьж шалгаж чадлаа. Гэтэл 280 сая ам.долларыг үрэн таран хийсэн тухайн үеийн Зам тээврийн сайд асан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа,  “Либерти Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганбат, УИХ-ын даргын зөвлөхасанэдүгээ ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхнарын холбогдсон хэрэгт яагаад хэн ч анхаарал хандуулахгүй байна вэ? Энэ хэрэг ер нь юу болсон юм бэ. Хэрэгсэхгүй болсон юм уу эсвэл түр хаагдсан юм уу эсвэл бүүр хэрэг биш болчихоо юу Ерөнхий сайд аа, Ерөнхийлөгч өө, УИХ-ын даргаа.
“Либерти Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганбатыг эрэн сурвалжилж байгаа нь хэвээрээ юу, эсвэл больчихсон уу. Гол хүмүүс нь Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болчихоор хэрэг биш болчихдог юм уу. Өгсөн нь үнэн, авсан нь үнэн, ажил хийсэн эсэх нь нүднээ ил, эзэд нь тодорхой ийм хэрэг энэ мэт нам дарагдаад, сураг алдраад байхаар Монгол яаж ялах юм бэ?Төргэж байдаг бол 700 тэрбум төгрөгийг зүгээр хаяж болохгүй.
Дээрээс нь “60 тэрбум” гэх ярианы зохиолыг бичсэн, мөнгө олох л зорилготой байсан гэж хардагддаг Доржзодов билүү Болд билүү нөхөр хэний даалгавараар ийм хэрэг мандааж, хэрүүл уруул тарьсан бэ, цаад зорилго юу байсан бэ гэдгийг ч бас давхар шалгах хэрэгтэй бус уу. Улс орныг дотоос нь хагалж дараагийн Сири болгох далд санаа явж байсан ч юм билүү хэн мэдлээ.
Т.Болд
Эх сурвалж:sosa.mn

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Stevennak: http://en-erteam.nprotect.com/ 2013/01/microsoft-security-bul letin-summary-for_9502.html...
  • Mitchel: What’s up to every , because I am genuinely eager of reading this webpage’s post to bbe updated...
  • WilliamRop: «Гипермаркет цветов» – широкий ассортимент шикарных букетов на выпускной и последний звонок. «Гипермаркет...
  • Bryanetece: Get me friends plis
  • Joxi Tube: joxi tube