|

Усны ослоос сэрэмжлүүлж байна

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм. Тухайлбал өнгөрсөн өдөр /2018.06.29/ усны ослоор Иймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

Төв аймгийн Заамар сумын Төмөст багийн Нарийн голын “Өлийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Туул” голын усанд алтны уурхайн ажилтан Завхан аймгийн харьяат иргэн Х /28 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашин, сумын цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч, “Нарийн гоулд” алтны уурхайн 10 ажилтан, нийт 18 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.28-ны өдрийн 11:20 цагт /осолдсон газраас хойд зүгт 20 м-т/ “Туул” голын уснаас /өргөн-6 м, гүн-8 м/ цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Оросын тохой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т/ Орхон голын усанд Сайхан сумын Хөтөл багийн оршин суугч  иргэн М /43 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 8 алба хаагч, Орхон сум дахь цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, ар гэрийнх нь 7 хүн, нийт 17 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.28-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашин хүч нэмэгдүүлэн очиж, осолдсон газраас “Өгөөмөр”, “Орхоны гүүр” гэдэг газар хүртэл “Орхон” голын эрэг дагуу 45 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 22:00 цагт түр зогсоосон. 06.29-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Гүн нуур“ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 42 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат иргэн М /29 настай, эрэгтэй/ “Гүн нуур”-ын усанд осолдсон тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 42 км замыг туулан 13:25 цагт очиж, 8 минут ажиллан цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Dorathydrons: Защита бетона от атмосферных воздействий, Подробнее… диски по бетону
  • Traviswit: Купить комод в Москве, Подробнее… двери купе межкомнатные
  • Kiaflerb: kamagra 50mg
  • Eyeflerb: kamagra
  • LucasJet: Стекло для пола купить, Вы можете более подробно по телефону: 8 (918) 308-60-06 лестница стекло дерево