|

Баяндун сумын нутагт Хятад компани хууль бус олборлолт хийж байна

Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Монгол улсын хилийн зурвас газарт ойн сан болон усны урсац бүрэлдэх хэсэгт хууль зөрчин,  байгаль орчны эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа “ЦЦ ЭРДЭС МАЙНИНГ ” ХХК гэх алтны уурхайн үйл ажиллагаатай сумын ИТХ-ын ажлын хэсэг газар дээр нь ирж танилцжээ. Уг компани нь 30 орчим ажилтантай Хятадын 100% хөрөнгө оруулалттай бөгөөд сум орон нутгийн удирдлагуудад мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөл авалгүйгээр, бичиг баримтны бүрдүүлэлт дутуу байдалтайгаар хөрс хуулалтын ажил эхлүүлсэн байжээ. Хөрс хуулалтын ажлыг нэгэн булгийн эхэн дээр хийж байсан бөгөөд булгийн усны урсацыг өөрчлөн усан сан үүсгэж, алт угаах усан буунд ашиглаж байсан аж. Ийнхүү алт угаасан ус нь доош урсаж Дашбалбар, Чулуунхороот сумын нутгаар урсдаг Дөчийн голд цутгаж байна. Ингэснээр орон нутгийн иргэдийн эрүүл мэнд болон байгаль орчинд  ноцтойгоор аюул учруулж байгаа бөгөөд энэхүү хууль бус олборлолт хийж буй “ЦЦ ЭРДЭС МАЙНИНГ “ХХК-г холбогдох хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагууд нь анхааралдаа авч зохих арга хэмжээ авахыг хүсье.

Баяндун сумын нутагт Хятад компани хууль бус олборлолт хийж байна

Усан сан бүрдүүлсэн байдал

Баяндун сумын нутагт Хятад компани хууль бус олборлолт хийж байна

 Усан буу гэх төхөөрөмжөөр алт угаасны дараах ус Дөчийн гол руу цутгаж буй байдал

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • moncler jackets: I would like to express some thanks to this writer for bailing me out of this scenario. As a result...
  • Dexter: Hi there just wanted to give you a quick heads up and let you know a few of the images aren’t loading...
  • supreme new york: I must get across my respect for your kind-heartedness in support of individuals that should have...
  • Tractor Workshop Manuals: I precisely wished to thank you very much yet again. I do not know what I could possibly...
  • John Deere Diagnostic and Test Manuals: An impressive share, I simply given this onto a colleague who had been doing...