|

Хурдан морины комисст ММСУХ-г оролцуулахгүй

32198

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам болоход 10 гаруй хоногийн хугацаа үлдлээ.

Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах салбар хороо энэ оны дөрөвдүгээр сард цэрэг, цагдаа, онцгой, урлаг соёл, үйлчилгээний салбарын 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. Энэхүү салбар хороонд ММСУХ-ноос төлөөлөл оролцуулаагүй болохыг Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар хэлсэн. Тэрбээр “Төрийн наадмыг төрийн хүмүүс зохион байгуулна. Тиймээс ММСУХ-ноос хүн оролцуулаагүй. Мөн тус холбооныхон өөрсдөө морь уяж уралдуулдаг тул уяачид шүүмжилдэг. Тиймээс энэ жилийн баяр наадмын хурдан морины салбар комисст ММСУХ-ноос хүн оролцуулаагүй” гэв.

Хурдан морины уралдааныг осол эндэгдэлгүй зохион байгуулахаар 2000-3000 төрийн албан хаагч  ажиллах юм байна.

Хурдан морьдыг долоодугаар сарын 9-нд бүртгэж эхэлнэ.

Уралдааны хуваарь:

7 сарын 10-нд: Хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан

7 сарын 11-нд: Азарга, их нас

7 сарын 12-нд Соёолон, даага

7 сарын 13-нд Шинэ монгол адуу /эрлийз/-ны уралдаан болно.

Энэ жил: 

Азарга: 23 км

Их нас: 25 км,

Соёолон: 23 км

Хязаалан: 17 км

Шүдлэн: 14 км

Даага: 12 км зайд тус тус уралдана.

Г.Тэгшсүрэн

http://www.shuud.mn/a/498465

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Dorathydrons: Защита бетона от атмосферных воздействий, Подробнее… диски по бетону
  • Traviswit: Купить комод в Москве, Подробнее… двери купе межкомнатные
  • Kiaflerb: kamagra 50mg
  • Eyeflerb: kamagra
  • LucasJet: Стекло для пола купить, Вы можете более подробно по телефону: 8 (918) 308-60-06 лестница стекло дерево