|

“НИК-Петровис”-ийн салбар шатахууныхаа үнийг нэмлээ

5ba4757c7c7b3

Увс /МОНЦАМЭ/.Увс /МОНЦАМЭ/. “Шунхлай” компанийн Увс аймаг дахь ШТС-аас есдүгээр сарын 20-ноос эхэлж бензин шатахууныхаа үнийг нэмэгдүүлсэн бол “НИК-Петровис” компанийн ШТС-ууд  21-нээс бензинийхээ үнийг 80-90 төгрөгөөр нэмэгдүүллээ. Ингэснээр А 92 бензин 2090 төгрөг, А80 бензин 1910 төгрөг болж тус бүр 80 төгрөгөөр, дизель түлш 2260 болж 90 төгрөгөөр литр тутам нь нэмэгдсэн байна. Тус компанийн хувьд аймгийн төвд зургаан салбартайгаас гадна хөдөөгийн 10 гаруй суманд ШТС-тай, Увс аймгийн бензин шатахууны борлуулалтын ихэнх хувийг дангаараа эзэмшдэг юм.

Увс аймагт бензин шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг долоон компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээрээс одоогоор “Ундарга-Увс”, “Баялаг-Увс”, “Хөрс” компанийн ШТС-ууд үнээ нэмэгдүүлээгүй аж. “Ундарга-Увс” компанийн хувьд А80 бензинийг 1830 төгрөгөөр, А92 бензинийг 2010 төгрөгөөр, дизель түлшийг 2150 төгрөгөөр литр тутмыг нь худалдаалж байна. Эдгээр гурван компанийн хувьд бензин шатахууныхаа үнийг нэмэгдүүлэх асуудал цаг хугацааных боллоо.

                                                                                                                                                                                                                Б.Батхүү

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa