|

Ээж хад буюу “Ээж хайрхан цөхөрч байна” санал бодлоо хэлж туслана уу

39515127_1000659560095347_5323259462541115392_n

Ээж хадны домог : Эрт цагт ээж хад буюу ээж хайрхан маань төрүүлсэн ганц хүүтэй цайлган цагаан сэтгэлтэй хүн байжээ. Дайнд тулаанд Эцэг эх нь амь үрэгдсэн хүний нялх өнчин 6 хүүхдийг өргөж аваад өсгөж хүмүүжүүлээд гарын ганзганд хөлийн дөрөөнд хүргээд дайн тулаан халдлага дээрэм алдсаар ганц төрсөн хүү нь үлдэж түүнийгээ дайнд явуулаад хүүгээ амьд үлдээхийн тулд мөргөл үйлдэж алхаж явсаар байгаад бүр хэнтий нутгаас одоогийн байгаа төв аймгийн сэргэлэн сумын нутаг хүртэл залбирал үйлдсээр эцсийн мөчийг хүртэл сөхөрч суусан чигээрээ бурхан болсон түүхтэй ажээ.
Зон олны маань хөл тасардаггүй газар бол яахын аргагүй
Төв аймгийн сэргэлэн сумын нутагт орших Ээж хад буюу ээж хайрхан юм. Улаанбаатараас Төв аймаг хүртэл 40 км
Төв аймгаас Ээж хад хүртэл 48 км ойролцоогоор нийтдээ 88,5 км ойролцоогоор 90 км гаруй гэхэд болно.
Нутгийн хүмүүсийн ярьснаар 1990-оны дундуур ороо бусгай үеэр нэгэн залуу ээж хадаар мөнгө олохын тулд өөрөө хувьчилж аваад шавар гэр,торон хаашаа,төмөр хаалга төмөр дээвэр барин түмэн олныг сүсэгийг ашиглан мөнгө олно гэж боджээ.
Гэтэл 2 сайхан үрийнхэн мэлмий гэнэт орчлонг харахаа болив. Залуу гадаад дотоодын бүх эмнэлэгийг гүйцээгээд арга барахдаа.Нэгэн хүнд үзүүлтэл чи лусын нүдийг хаажээ. түүнийгээ зас гэж хэлжээ.Залуу яаран сандран ирээд шавар гэрийнхээ дээврыг авч хаяад энэ “Миний хоолоо олж идэх зүйл биш байна ” гээд орхиод явсныг нутгийн ардууд мэдэх бөгөөд одоо хүртэл ярьж байдгыг би сонссон.
Хүн болгон хүслээ хэлж идээ ундаагаа засаж сүү саалиа өргөж сүслэн залбирч хүндэтгэн дээдлэдэг газар маань гэтэл одоо Хана босгож хог шороондоо дарагдсан ундуу сундуй гундуйхан газар болжээ.
Яагаад байгаль эхийг зүгээр байгаагаар байлгаж
болоогүй юмбэ ???
Заавал ингэж хана босгож тусгаарлах шаардлага байсан юмуу гэж бодогдхийм.
Нар салхи үзэж нутаг орноо харж суумаар л байгаа
Амьд байгаль эх шүүдээ орчнын хязгаарлаж болохгүй
Өөрсдийг чинь хананд хийгээд түгжчихвэл ямар санагдах уу шоронд орчихсон юмшиг санагдан биздээ. Тэрэнтээ адилхан ээж хад уурлана хилэгнэж байна. Хананд хашчихсан хаалга үүдийн түгждэг ингэж ээжийгээ хүндэлдэггүймаа. Арай л дэндүү хандаж байгаа юм бишүү !!!
Харин одоо нэг лам авчихсан байдаг юм байна. Авч бололгүй яахав сайхан аваад явбал баярлана. Гэтэл харахаас нүд хальтрам харагдаад сэтгэл бас өвдөх юм.
Ээж хадыг зориод очиход Хэрмэн хана, Торон хашаа,Төмөр хаалга угтна. Дандаа хиймэл зүйлс хийж очно хиймэл үс зүүлгэчихсэн янз бүрийн дээл өмсгөнө зөв юмуу буруу ч юмуу мэдэх хүн байхгүй. Нэг нэгээсээ дээр гарах гэж байгаа юмшиг үнэтэй торго дурданаар хийнэ. Уг нь сэтгэлээ гаргаж хийсэн байвал үнэтэй цэнэтэй юмаар хийх нь чухал биш л баймаар юм.
Ээж хадыг хараад сэтгэл минь эмтэрлээ үнэхээр ядарчихсан бөгтийсөн харагдаж байна. Бид ээжийнхээ сэтгэлийг бодохоосоо илүү өөрсдийнхөө шунал хүслийг биелүүлэх гэж их зорьж очин ээжийгээ бүр тульдуулчихажээ.
Очсон хүн болгон зовлонгоо тоочин хэлнэ. Хань ижил үр хүүхэд гэхээсээ илүү ихэнх нь зоос мөнгө гуйна. Үнэн сэтгэлээсээ мөргөж залбирах биш зүгээр л бэлэн юм хайрлаач гэсэн хүмүүний сүрэг явж байна.
Согтуу очих нь битгий хэл үнэртүүлээд ижийдээ золгохыг цээрлэдэг монгол ёс алдагдсан. Хүмүүс халамцуу очиж үл хүндэлж байна. Хөлчүү хүмүүс шөнө дөлөөр тулгаж уугаад нулимж шээгээд явсан тохиолдол цөөнгүй байсан талаар ээж хад буюу ээж хайрхан уламжиллаа.
Хамгийн ариун дагшин цэвэр цэмцгэр энерги эрч хүч шингэсэн газар байтал одоо дотор гаднагүй хог новш нь хөглөрч энд тэндгүй хийсч харагдана.
2011 онд Ээжийгээ бурхан болсноос хойш өдийг хүртэл тасралтгүй 7 жил зорьж очиж байна. Очихдоо ээжтэйгээ уулзаж үнсүүлж үнэрлүүлж байгаа юмшиг санаж дандаа баярлаж талархаж явдагаа илэрхийлдэг.
Идээ ундаа гэхээсээ илүү сэтгэл зүрхийн хөдөлгөх юмсан гэж боддог. Ээжийн тухай дуу дуулж ,сайн сайхан үгсийг хэлж ерөөл магтаал уншиж хангай дэлхийгээ баясгаж явахыг хичээж явдаг. Гэтэл хүмүүн гэдэг зөвхөн өөрийгөө бодож хайрлаж хамгаалахгүй арчиж тордохгүй худлаа ёс төдий хувиа хичээсэн арчаагүй ухамсар муутай байхымаа.
Ээждээ хандив өргөх нэрээдлээр мөнгө олох хэрэгсэл болгож байна.Ээжийн буянаар хоногийн хоолоо залгуулж байгаа хүмүүс жоохон сэтгэлтэй баймаар юм. ээжийгээ ядаж цэвэр цэмцгэр хог шорооноос нь салгаад эмх цэгцтэй сайхан байлгаж болдоггүй юмуу.
Зовох цагтаа уйлж дуулж оччоод жаргах цагтаа сайн сайхнаа дуулгаж очдог хүн байдаггиймуу ???
Ээж хад буюу ээж хайрханы рашаан булгын хүртэл хаагаад дээр нь амбаар барьсан. Эх хүн үр хүүхдээ ирэхэд ундаалж цайлдаг ус рашаан байлгүйдээ. Хэн хэрэглэх гэж тэрийг хааж боож нууж байгаа юм бол үнэхээр гайхаж байна.
Шүтвэл шүтсэн шиг шүтэж
Сүсэглэвэл сүсэглсэн шиг сүсэглэе
Ээж хад буюу ээж хайрханаа хайрлацгаая !!!
Share хийж олон хүнд хүргээрэй
Нэгийг бодож
Хоёрыг тунгаах буйзаа !!! Sh Bulgaa

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa