|

СЭНДВИЧЭН БАРИЛГЫГ НУРЖ ХИЙСТЭЛ ШУУРЛАА

img9DГовь-Алтай аймгийн Бугат суманд 40 м/сек хүчтэй шуурга болж, сумын төвийн байшингуудын дээвэр хуулран шидэгдэж, 90 орчим айлын гэр унаж хэмхэрч, маш олон машин, байшингийн цонх хагарч, үлэмж хэмжээний хохирол учирчээ. Үйлдвэрийн сэндвичэн барилгыг нураагаад хийсгэчихсэн гэхээр ямархуу хүчтэй шуурга болсон нь тодорхой.
Хөдөөгүүр ч бас их хохиролтой гэнэ. Харилцаа холбоо, тог цахилгаан, халаалт дулаан байхгүй, ядарч зутарсан хязгаар нутгийн ард түмэнд Засгийн газар анхаарлаа хандуулж, улсын нөөцөөс хөрөнгө гаргаасай, туслаасай. МУЗН тусламжийн гараа сунгаасай. УИХ-ын эрхэм гишүүд анхаарч нөлөөлөөсэй гэж хүснэ. Хохирлын хэмжээг тогтоож байж, Засгийн шийдвэр гаргана гэсээр цаг их алдаж байна. Бугат нутгийнхан Улаанбаатараас 1200 км алс баруун хязгаарт байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажилсаг хөдөлмөрчдөө л амьдралаа болгож явдаг ард түмэн билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Таны атгаж буй тамгыг нэгэн цагт барьж байсан П.Жасрай гуайн төрсөн сумын ард түмэнд учраад буй гамшигт төрийн их ажлынхаа хажуугаар түрхэн ч болов анхаарлаа хандуулна уу хэмээн хичээнгүйлэн гуйж байгааг минь хүлээн авна уу! МУСГЗ Б.Галаарид.

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • зочин: Нэрээ солихыг шаардаагүй бна уу
  • Oscarspine: Hi Look what we knock off conducive to you! a validoffers Faithful click on the traffic clog half a mo to...
  • live blackjack gratis: If you believe that the market will always act with certainty, also it be looking for a rude...
  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо