|

“Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн мэргэжилтнийг хар тамхины хэргээр баривчилжээ

vorii

Энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхины хууль бус сүлжээнийхнийг илрүүлэн, дайчлан баривчилсан байна. Тодруулбал, өнгөрсөн мягмар гаригт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэсэн, худалдан борлуулдаг гэх 4-5 хүнийг үйлдэл дээр нь баривчлан саатуулжээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар метафемин буюу химийн аргаар гаргаж авсан “мөс” гэх бодис, 18 кадр гэрэл зураг, сэжигтэн этгээдүүдийн хурууны хээг бэхжүүлэн авсан байна. Түүнчлэн дээрх этгээдүүдээс биологийн дээж авч шинжлэхэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Сэжигтнүүдийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж эхэлжээ.

Дээрх бүлэг этгээдүүдийн дунд “Эрдэнэс Монгол” төрийн өмчит хувьцаат компанийн мэргэжилтэн Э гэгч байсан бөгөөд тэрбээр хар тамхи хэрэглэснээс гадна бусдад худалдан борлуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар эх сурвалж мэдээлэв. Сэжигтэн Э-ийн аав Монгол Улсын шүүх байгууллагад олон жил ажилласан нэгэн бөгөөд иргэний хэргийн шүүхэд ерөнхий шүүгчээр ажилладаг аж. Дээрх хэргийг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.

Medee.mn 

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Teresa: Pretty section of content. I just stumbled upon your site and in accession capital to assert that I get in...
  • privatni: you download it from somewhere? A design like yours with a few
  • tuzla: Really appreciate you sharing this blog.Really thank you! Awesome.
  • Jestine: Quality content is the key to invite the visitors to go to see the site, that’s what this site is...
  • playboy casino wiki: You must have come across the terms like “relevant web site/page” and “good...