|

УИХ-ын дарга М.Энхболд хуулийн байгууллагуудад ханджээ

gavno shibal

УИХ-ын дарга М.Энхболд  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбогдуулж өнөөдөр албан ёсоор Монгол Улсын Ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт ханджээ.  Энэ талаар УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын даргын  хүсэлтийг уншиж танилцуулав.

Тус хүсэлтэд “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2018.11.29/МАНАН-гийн гэх бүлэглэлийн тоглоом нурах гээд байгаа учраас хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахаар өчигдрөөс бөөнөөрөө ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна. Мөн гишүүдийг дуудаж улмаар чамайг Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулж шалгана гэсэн утга бүхий мэдэгдэл хийж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээлээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн дээрх мэдэгдэл үнэн эсэх, УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ямар нэгэн ажиллагаа явуулсан эсэх талаар шалгаж хариу ирүүлнэ үү. Мөн олон нийтэд илтэд буруу мэдээлэл хүрсэн бол залруулж албан ёсны мэдэгдэл хийж байр сууриа илэрхийлнэ үү гэж  хүсэлтэд дурджээ.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Teresa: Pretty section of content. I just stumbled upon your site and in accession capital to assert that I get in...
  • privatni: you download it from somewhere? A design like yours with a few
  • tuzla: Really appreciate you sharing this blog.Really thank you! Awesome.
  • Jestine: Quality content is the key to invite the visitors to go to see the site, that’s what this site is...
  • playboy casino wiki: You must have come across the terms like “relevant web site/page” and “good...