|

ХЭНТИЙ АЙМАГ ҮНДЭСНИЙ ЛИГИЙН ЭХНИЙ ХОЖЛОО АВЛАА

olloo_mn_1543899505_hentiiMNBA үндэсний лигийн өчигдрийн тоглолтод Баянхонгор Мазаалай болон Хэнтий аймгийн багуудын хооронд болж, Хэнтий аймаг эхний хожлоо байгууллаа.

Баянхонгор аймаг энэ тоглолтод легионер тоглогч Бен Килийг эгнээндээ нэгтгэсэн. Тоглолтын эхний үеийн дунд хэсгээс Хэнтий аймаг онооны илүүтэй явсаар 3-р үе дууссан юм. Гэхдээ шийдвэрлэх үед Баянхонгор баг сэргэж оноог тэнцүүлж чаджээ. Улмаар сүүлийн минутууд онооны ойролцоо явсаар эцсийн мөчид 85-82 ердөө гурван онооны  зөрүүтэй Хэнтий аймаг хожлоо.

Ингэснээр тэд улирлын эхний хожлоо авсан бол Мазаалай баг хоёр хожигдоод байна. Тус тоглолтод Н.Шижирбат 23 оноо 9 самбар 4 оновчтой дамжуулалт өгч байгаа тэргүүлсэн. Мөн М.Хосбаяр 15 оноо, 10 самбар, 8 оновчтой дамжуулалт өгч трипл даблд дөхсөн үзүүлэлттэй байжээ. Харин эсрэг багаас Э.Ариунболд 23 оноогоор багаа тэргүүлсэн байна.
Ховд шонхорууд дараалсан хожил авлаа
Үндэсний лигийн тэргүүн хэсгийн ээлжит тоглолт Сүхбаатар Альянс тех болон Ховд Шонхорууд багуудын хооронд боллоо. Энэ тоглолтод Шонхорууд 112-78-аар илүүрхлээ. Тус тоглолтод бөмбөг алдалтаас 27 оноог авч, хурдан довтолгоогоор 46 оноог авч эсрэг багтаа 23 оноог алджээ.

Энэ тоглолтод Э.Дөлгөөн 21 оноо, 12 самбар авч дабл дабл, Ц.Отгонжаргал 17 оноо авсан байна. Сүхбаатар Альянс Тех багаас Б.Батзолбоо 22 оноо, 10 самбар авч сайн тоглолтоо гаргасан ч багаараа жигд байж чадаагүй юм. Ийнхүү Шонхорууд сүүлийн хоёр тоглолтод хожсоноор 2-1 гэсэн амжилттай болсон байна.

Б.ОД

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл