|

Б.Гүнбилэг: З.Энхболдыг УИХ-ын дарга байхад огцруулах асуудал гараад больж байсан юм билээ

gunbileg

УИХ-ын даргын ахлах зөвлөх Б.Гүнбилэг цаг үеийн асуудлаар тайлбар өглөө. Тэрээр “Үндсэн хуулийн 24.2-д зааснаар УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрх дөрвөн жил байна. Хугацаанаас нь өмнө огцруулж болно гэж заасан. Ингэхдээ нас барсан, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар хүсэлт гаргасныг, эмнэлгийн болон Цэцийн дүгнэлт, шүүхээс гэмт хэрэгт холбогдсоныг баталсан тохиолдолд. Үүнээс бусад зүйлээр УИХ-ын даргыг огцруулах асуудал ярих нь хууль бус. Тэр тохиолдолд Үндсэн хууль зөрчинө. Төрийн эрхийг хууль бусаар авах зэрэгтэй холбогдоно. Парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд УИХ-ын гишүүд хуулиа дагах ёстой.

Өмнөх УИХ-ын дарга З.Энхболдын үед ийм асуудал гарч байсан юм билээ. Тэгэхдээ холбогдох хуулийн дагуу явахгүй бол хуулиа зөрчих юм байна гээд больж байсан байдаг. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж суулт хийж болно” гэв.

Newspress.mn

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • зочин: Нэрээ солихыг шаардаагүй бна уу
  • Oscarspine: Hi Look what we knock off conducive to you! a validoffers Faithful click on the traffic clog half a mo to...
  • live blackjack gratis: If you believe that the market will always act with certainty, also it be looking for a rude...
  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо