|

Олон улсын стандартад нийцсэн гагнуурын дадлагын байртай боллоо

img_01145c18a8040d4ab

Өмнөговь аймгийн Политехникийн коллеж 2017 оноос уул уурхайд нэн шаардлагатай мэргэжилтэнг бэлтгэж ажилд зуучлах ажлыг эрчимжүүлсэн. Түүний нэг нь олон улсын зэрэглэлтэй гагнуурчдыг сургаж дадлагажуулж уул уурхайд зуучилж байгаа явдал юм.

Тэд өнөөдрөөс эхлэн олон улсын чанар стандартад нийцсэн гагнуурын байранд дадлагажиж төгсөх боломжтой боллоо. Энэхүү гагнуурын дадлагын байрыг жил гаруйн хугацаанд Политехник коллежийн багш, оюутнууд байгуулсан төдийгүй хамгийн сүүлийн үеийн нэн хэрэгцээтэй техник, багаж хэрэгслээр тоноглогдсон байна. Мөн хорт утааг хамгийн богино хугацаанд сэлгэх боломжийг бүрдүүлснээрээ МУ-ын хэмжээнд онцлог гагнуурын дадлагын байр болж байгаа юм.

Энэхүү олон улсын чанар стандартад нийцсэн гагнуурын дадлагын байрыг Австрали, Швейцарь улсын Засгийн газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, GIZ төслийн санхүүжилт, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Политехник коллежийн хамтын ажиллагааны үр дүнд байгуулж Өмнөговь аймгийн төдийгүй монгол улсын иргэд олон улсын боловсрол, ур чадвар эзэмших нөхцөлийг бүрдүүлсэн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болжээ.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...