|

Дундговь аймгийн ИТХ-ын дарга шинэ жил дээрээ агсамнаж ажилтнаа гэмтээжээ

15463437435c2b553fee452

Хот хөдөөгүй шинэ жилээ тэмдэглэж  хэсэгтээ л “нялхарлаа” монголчууд. Харин үүний  араас зарим нэг таагүй мэдээ чих дэлсэж байгаа нь тиймхэн. Тодруулбал, бас л төриийн албаныхан баяр тэмдэглэж байгаад  дарга нь  агсан тавьж  “цэрэг”-ээ   гэмтээсэн тухай мэдээ Дундговиос ирлээ.

Тус  аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарыг оролцуулсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэ жил” дээрээ  агсан тавьж ИТХ-ын ажлын албаны ажилтан Ш.Оюуны толгой руу  шампанск дарсны шилээр цохиж  гэмтээжээ.

Тархиндаа гэмтэл авсан  эмэгтэй тэр шөнөдөө толгойндоо  хэд хэдэн оёдол тавиулжээ.  Хохирогч эмэгтэйн бие одоо сайнгүй байгаа бөгөөд толгой тархи нь дүйнгэтэж өвдөөд байгаа учир Улаанбаатар руу эмчилгээнд явж Томографийн аппаратад орж гэмтлээ тогтоолгож эмчлүүлэх гэж байгаа  аж.

Энэ хэрэг явдлын маргааш С.Сүхбаатар уучлал гуйж гэрт нь очсон ч Оюун “Гомдолтой” гэдгээ хэлсэн тухай эх сурвалж мэдээллээ.

Оны өмнөхөн болсон МАН-ын Бага хурал дээр “Дундговь гэж жижигхэн аймгийн жижиг дарга” хэмээн өөрийгөө тодотгож байсан  С.Сүхбаатарын хүн зодсон дуулиан анхных нь энэ бас биш. Тэрбээр хэдэн жилийн өмнө аймгийнхаа ИТХ-ын дарга С.Буджав гэдэг залууг зодож  танхайрч байсан удаатай.

Г.Ган-Өлзий

http://www.zaluu.com/read/2fa0a4704

 

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Jameswoore: Hi an importantoffer Just click on the link below to qualify https://drive.google.com/fi...
  • Walterboize: Hi Good news ! a goodoffers Are you in? https://drive.google.com/file/ d/1ha9cj9PoFs1cmiwfsNPFeLO4...
  • slot mobile phones ikeja: She might think it’s cute that you’re nervous about speaking to her, but that...
  • зочин: Нэрээ солихыг шаардаагүй бна уу
  • Oscarspine: Hi Look what we knock off conducive to you! a validoffers Faithful click on the traffic clog half a mo to...