|

338 хотын агаарын чанарын үзүүлэлт сайжирчээ

390

Хятадын Экологи, байгаль орчны яам өнгөрөгч 2018 онд тус улсын нийт 338 хотод агаарын чанарын үзүүлэлт сайжирч, бохирдол мэдэгдэхүйц буурсан хэмээн мэдээллээ. Эдгээр хотод жилийн 79.3 хувьд нь агаарын чанар сайн байсан нь 2017 оныхтой харьцуулахад 1.3 хувиар өссөн үзүүлэлт төдийгүй агаарын чанарыг сайжруулах түрүү оны зорилтыг давсан тоо гэнэ. Бээжин-Тяньжин-Хэбэйн бүс нутагт гэхэд жилийн 50.5 хувьд нь агаар цэвэрхэн, боломжийн байсан нь өмнөх оныхтой нь харьцуулахад 1.2 хувиар сайжирсан үзүүлэлт аж. Бүр нарийн тооцвол нэг куб метр тутам дахь PM 2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 2017 оныхтой харьцуулахад 11.8 хувиар багасаж, 60 микрограмм хүртэл буурчээ. Харин Хөх мөрний сав газарт агаарын чанар 2.5 хувиар сайжирсан байна.
Хятад улс өнгөрсөн жил агаарын бохирдлыг багасгах гурван жилийн төлөвлөгөө баталж, 2020 он гэхэд агаарын бохирдлыг 2015 оныхтой харьцуулахад 15 хувиар бууруулах зорилт тавьсан юм. Зорилт амжилттай хэрэгжиж буй бөгөөд мужийн хэмжээний томоохон хотуудын бүтэн жилийн хугацаанд цэвэр агаартай байх хоногийн тоо бараг 80 хувьд хүрээд буй нь 2015 оны үетэй харьцуулахад 25 хувиар сайжирсан үзүүлэлт юм.

С.Бүрэнбаяр | Эх сурвалж:CCTV.com

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • зочин: Нэрээ солихыг шаардаагүй бна уу
  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • nyamaa: Hereg alga pizda