|

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар түр зохицуулалт хийнэ

dugaarСар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг. Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргаж, Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор авто  машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны 1 дүгээр сарын 31,  2 дугаар сарын 07, 14-ний Бямба гарагуудад, авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол  2015 оны  2 дугаар сарын 01, 08, 15-ны Ням гарагуудад  өглөөний 10.00 цагаас 20.00 цагийн хооронд авто  замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийхээр боллоо. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 225 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан хязгаарлалтын бүсийг Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, энэ хугацаанд гэр хорооллоос Нарантуул Олон улсын худалдааны төвийн чиглэлд буухиа автобус явуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • art photography famous: I do agree with all of the concepts you’ve introduced to your post. They are very...
  • SeventyOne: Here is a superb Weblog You may Come across Fascinating that we Encourage You
  • anode: I in addition to my buddies were looking through the best strategies from the blog while all of the sudden got...
  • Coca Cola Zero Sugar: Every as soon as in a when we pick blogs that we study. Listed beneath would be the most...
  • Innovation: The information and facts talked about in the write-up are some of the best available