|

Амралтын өдрүүдэд Дэнжийн 1000-ын замд нэг чигийн хөдөлгөөний зохицуулалт хийнэ

denjiinНийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн дагуу авто замын ачааллыг бууруулах зорилгоор нэгдсэн зохицуулалтын арга хэмжээ авч байна.  Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 07, 14-ний бямба гараг, 02 дугаар сарын 01, 08, 15-ны ням гарагуудад “Дэнжийн мянга”-ын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулалтын арга хэмжээ авч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Энэ хугацаанд “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар шаардлагатай тэмдэг, хаалт байрлуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • music and arts academy: What i do not understood is in fact how you’re no longer really much more...
  • Coca Cola Zero Sugar: Every the moment in a although we choose blogs that we study. Listed beneath would be the most...
  • Threema Messenger: check below, are some totally unrelated websites to ours, however, they may be most trustworthy...
  • Carving art: Wow! This could be one particular of the most useful blogs We’ve ever arrive across on this...
  • luxury vacation package: I’ve been absent for some time, but now I remember why I used to love this blog....