|

ТҮК-ийн ажилчдын 50 хүүхдэд хичээлийн хэрэгсэл өглөө

2Сар шинийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон” холбоо, БНСУ-ын Руй корпораци хамтран ТҮК-ийн ажилчдын 50 хүүхдэд хичээлийн хэрэгсэл олголоо. Мөн Монголын хүүхдийн ордоны авьяаслаг байгачууд урлагийн тоглолтоо сонирхууллаа. Энэ үеэр хүүхдүүд “Хотынхоо өнгө үзэмжийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг аав ээжийнхээ ажлаар бахархдаг. Өнөөдөр хүүхдүүд бидэнд хичээлийн хэрэгсэл олгож байгаад баяртай байна” гэлээ. Түүнчлэн БНСУ-ын Руй корпораци нь нийслэлийн 140 өрхийн эмнэлэгт анхан шатны үзлэг оношлогоо хийх аппаратыг дагалдах хэрэгслийн хамт буцалтгүй тусламжаар олгох гэж байгаа бөгөөд цаашид ТҮК-ийн ажлыг хөнгөвчлөх, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ubservice.mn-ээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • TylerVup: Игровые кресла Москва, тел.: 8 800 550 28 79 набор корпусной мебели
  • MarthaDruff: В Москве интерес к данному типу материалов становится все более отчетливым. В моду возвращается...
  • Denflerb: kamagra
  • Jasonflerb: buy kamagra
  • ManuelVat: Эвакуатор Краснодар цена, Вы можете вызвать по телефону: 8-918-432-32-32 краснодар эвакуаторы