|

Ховд аймагт 1 литр Аи-92 шатахуун 2005 төгрөг байна

2472871d115742a9d54ef9681751130e07cb67cc

Шатахууны дундаж үнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан бөгөөд  шатахууны үнэ улсын хэмжээнд буусан гэж дүгнэжээ. Уг дүнгээр иргэдийн өргөн хэрэглээний Аи-92 шатахууны үнэ Улаанбаатарт 1824 төгрөг байгаа. Харин Баруун бүсэд 1960 , Ховд аймагт хамгийн үнэтэй буюу 2005 төгрөг байна. Хангайн бүсийн дундаж үнэ 1790, төвийн бүсэд 1793, зүүн бүсэд 1840 төгрөгөөр худалдаалж байна. Харин Аи-80 шатахуун улсын дундаж үнэ 1768 төгрөг, Аи-95 1765 төгрөг байгаа гэнэ. Шатахууны үнэ улсын хэмжээнд баруун бүсэд хамгийн үнэтэй байгаа. Тодруулбал, Аи-80 баруун баруун бүсэд дунджаар 1902 төгрөг байна. ДТ улсын хэмжээнд дунджаар 2353, зүүн бүсэд 2403, төвийн бүсэд 2361, хангайн бүсэд 2138, баруун бүсэд 2382 төгрөгийн үнэтэй байна.

Eagle.mn

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл