|

Алт 1500 ам.долларт хүрнэ

753

Алтны ханш дэлхийн зах зээл дээр 1282 ам.доллар байна.  Сүүлийн саруудад ханш 1200-1300 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа. Харин оны төгсгөлд алтны ханш 1500 ам.долларт хүрнэ гэдгийг шинжээчид дурдаад буй.  Алт нь хамгийн үнэ цэнээ алддаггүй металл тул дэлхийн улсууд эдийн засгийн хувьд тогтвортой байдлыг бий болгохын тулд алт худалдан авдаг. Өнгөрсөн оны тухайд БНХАУ хамгийн их алт хэрэглэсэн буюу 984.5 тонныг хэрэглэв. Мөн АНУ 192, Энэтхэг 848 тонн алт хэрэглэсэн байна.

Манай улсын тухайд Төв банк алт худалдан авч гадаад валютын нөөцөө нэмэгдүүлдэг. Өнгөрсөн онд 22 тонн алт худалдан авсан. Ингэснээр гадаад валютын нөөц түүхэн дээд амжилтдаа хүрч 3.5 тэрбум ам.доллароор тоологдох болсон юм. Улсын төсөвт тусгаснаар алтыг унци тутамд 1262 ам.доллар байхаар төсөөлөөд Монголбанкинд тушаах алтны  нийт хэмжээг 21 тонн байхаар тооцсон юм.

http://eagle.mn/r/55352

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Jan: It is perfect time to make a few plans for the future and it is time to be happy. I’ve read this submit...
  • michael kors outlet online: Needed to draft you the bit of word to finally say thanks as before for all the marvelous...
  • adidas superstar: I intended to create you this bit of remark so as to give many thanks once again for your amazing...
  • yeezy boost 350: My wife and i got very fulfilled Ervin managed to do his homework with the precious recommendations...
  • coach outlet online: I would like to show thanks to you for rescuing me from this particular dilemma. Right after...