|

Эх орондоо сайхан амьдаръя … боломж байна уу?

93c97b6489db4e89350e9a97f6ac0a60big

2018 онд 490 хүн Монгол улсын иргэншлээсээ албан ёсоор татгалзсан. Түүнээс олон нь, хэдэн мянга нь гадаадад амьдарч байна. Би ч тэгмээр байна. Ханиаданд дарлуулаад ирэхээр ингэж боддог л юм байна.

Иргэншлээ солих жинхэнэ шалтгаан бол ДАРАМТ.

Хамгийн муу байгаль экологи, муу эмнэлэг, муу боловсрол, хамгийн бага орлого. Хамгийн шударга бус ѳрсѳлдѳѳн дунд л алалцаж байна үнэндээ. Нэмэр болно, тус болно гэж үзвэл жагсаалд нь ч болов ОРОЛЦЪЁ ОО оролцъё …

Эх орондоо элэг бүтэн сайхан амьдаръя, улс орноо хѳгжүүлэхэд чадлаараа туслая гээд ѳнгѳрсѳн жил Америкаас хамт ирсэн найз маань ирэх сард буцаад явахаар болжээ. Түүнд 2 шалтгаан байсан.

1. Амьсгалын замын ханиалга томуу ойр ойрхон туссаар уушгины бронкит ѳвчинтэй болсон. Бас хэдэн шинэ харшилтай болсон.

2. Ажил дээр нь олон тѳрлийн дарамт тохиосон. Цалин нь ч хүрээгүй. 4 хүний хийдэг байсан ажлыг ганцаараа хийгээд байхад нь ч үнэлээгүй.

Яг л ийм зүйл болж байна.

Би 2 хүүтэй. Миний 2 хүүг улсын цэцэрлэг энэ жил аваагүй. 1 сая тѳгрѳгийн хахууль нэхэхэд нь би ѳгѳѳгүй юм. Одоо хувийн цэцэрлэгт бүх цалингаараа явуулж байна. Ангийнх нь багш нь 3 сард 3 солигдлоо. Бас л цалин багатай, дарамттай байдаг биз тэд. Ирэх жил том хүү энэ олон муу сургуулиудын нэгэнд нь орно. Хагас ѳдрѳѳр хичээллэх учир эхнэр бид 2-ын нэг нь ажил хийж чадахгүй. Миний бүх найзууд яг ийм мэтийн олон асуудалтай амьдарч байна.

Америкт байхад олон ах эгч нар тэнд шинээр очиж амьдрахыг хараад гайхдаг байсан. Зарим нь мѳнгѳ олохын тѳлѳѳ, зарим нь эрүүл мэндийнхээ л тѳлѳѳ, зарим нь бол зѳвхѳн стрессгүй ажил хийж амьдрахын тѳлѳѳ. Бүгд л ямар нэг ДАРАМТ-аас болж ирдэг байсан. Гэр бүлийн дарамт, санхүүгийн дарамт, ажлын газрынхны, эрүүл мэндийн, хуулийн, улс тѳрийн, хэн нэгний эсвэл ямар нэг зүйлийн л дарамт дарамт дарамт.

Залуу гэр бүлийн тѳлѳѳх зүйл энэ улсад огт алга!

Хайрлаж дурлаад хамтдаа амьдрах газар ч алга, анхны хүүхдээ дулаахан тѳрүүлчих эмнэлгийн ѳрѳѳ ч алга, эм тарианы мѳнгѳ, цэвэр агаар ч алга!!! Сурч боловсрох аятайхан сургууль, сургалтын тѳлбѳр ч алга!!!

Бѳѳн гэр бүл салалт, архидалт, араар тавилт, хэрүүл зодоон, ѳвчин зовлонгоос их юм алга энэ нийгэмд. Ингээд ярихаар зарим нь доромжилно, бичихээс цаашгүй энэ тэр гэдгийн чааваас! Тэг ээ тэг.

Эх сурвалж: Munxsaixan Mendsaixan

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • зочин: Нэрээ солихыг шаардаагүй бна уу
  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • nyamaa: Hereg alga pizda