|

Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц 70 хувьтай байна

download_5_BF5Ks3J

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй нефть боловсруулах үйлдвэрийн менежментийн зөвлөх үйлчилгээний харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Тодруулбал, Энэтхэгийн “Инженерс индиа лимитэд” компанитай Монголын Засгийн газрыг төлөөлж төрийн өмчит “Нефть боловсруулах үйлдвэр” компани гарын үсэг зурсан юм. Энэхүү арга хэмжээ Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон “Петротех” олон улсын зөвлөгөөний үеэр болжээ. Тус үйлдвэрийн дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай байгаа талаар Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэллээ.

Тэрбээр “Цахилгааны 110 кВт-ын шугамын ажил, дэд станц баригдаж дууссан. Авто замын хучилт хийхэд бэлэн болсон байна. Төмөр замын ажил 2-3 км явсан байгаа. Ирэх дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлбэл зургадугаар сар гэхэд нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүх ажил дуусах боломжтой” гэсэн юм. Анх 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болж энэ зээлийн хүрээнд нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гарсан юм. Нийтдээ 150 га талбайг эзлэн орших бүтээн байгуулалтын талбайтай Алтанширээ дэх газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа юм. Жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах чадалтай энэ үйлдвэр дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг хангах зорилготой билээ.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • salvadorlp18: New project started to be available today, check it out http://fleshlitevideos.allprob log.com/?kali...
  • RobertTrara: как поднять СЃРІРѕР№ рейтинг
  • ContactForm: Ciao! nutag.mn We offer Sending your commercial proposal through the Contact us form which can be found...
  • leonorks2: Hot galleries, daily updated collections http://erroticclips.artf.hotbl ognetwork.com/?anna android porn...
  • Craiglox: rate dating site bbw us free dating sites 2019 young adult christian dating site dating a non jewish girl...