|

Зургаан тонн түлш асгарчээ

712-15500342085c63a60036b52-(1)
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт явж байсан хүнд даацын ачааны автомашин өчигдөр онхолдож зургаан тонн орчим түлш асгарсан байна.
Дээрх ослын дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар хоёрдугаар сарын 12-ны өдрийн 09 цагийн орчим авч 13 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн Т-ын жолоодож явсан “Ихэр наран” ХХК-ийн 23 тонн түлштэй, “Саёонг” загварын ачааны автомашиныг босгосон байна. Шатах, тослох материал тээвэрлэх зориулалттай уг машин Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн “Чингисийн хаалга” газар буюу аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км-т Улаанбаатараас Хэнтий аймгийн Батноров сумын чиглэлд түлш тээвэрлэж явжээ.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл