|

Согтуу жолооч галт тэргэнд мөргүүлжээ

53347595_2126632407420074_2201252304923918336_nЭнэ  сарын 8-ны өдөр галт тэрэг, автомашинтай мөргөлдсөн хэрэг гарчээ. Цагаанхаалга өртөөнөөс Хандгайт өртөө рүү хөдөлсөн 3503 дугаар галт тэрэгт 15:12-д 28-р км-н пк-3-д буюу Ерөө сумаас 10 гаран км-н наана Тоёота Axio маркийн цагаан өнгийн суудлын машин мөргүүлсэн байна. Учир нь машины жолооч иргэн О согтуугаар тээврийн хэрэгслээ жолоодож яваад гарамгүй газар хориг хашааг дайрч улмаар төмөр замын хоорондын замд явсан галт тэргэнд мөргүүлсэн байна.

Зүтгүүрийн машинч цаг алдалгүй яаралтай тормос хийж зогссон учраас хүний амь нас эрсдээгүй байна. Иргэн О нь Ерөө гол дээр гэр бүлийн хамт загас барьж байхдаа архи хэтрүүлэн хэрэглэж машинаа унаж яваад ийм осол гаргажээ. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

Иймд ард иргэд дулааны улирал эхлэж байгаатай холбоотой амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн амь нас болон бусдын эд хөрөнгийг хамгаалахыг анхааруулж байна.

 

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • InesCymmegepe: A White Notepaper, published the following year, with the same championship, put the changeless...
  • JamesAlgor: Ремонт автоэлектрики Москва,подробнее… технический ремонт двигателя
  • Georgenep: Стенды развал-схождения, подробнее для автосервиса… Смазочно-заправочное оборудование
  • Dorathydrons: Защита бетона от атмосферных воздействий, Подробнее… диски по бетону
  • Traviswit: Купить комод в Москве, Подробнее… двери купе межкомнатные