|

Эрчүүдийн баярыг Дархан-Уул аймагт тэмдэглээрэй

1111111111111111111111111111111111111111-696x286-640x263

Энэ жилийн цэргийн баяр шинэ долоо хоногийн эхний өдөр, даваа гаригт таарч байгаа. Харин наана нь гэр бүлээрээ агаар салхинд гарангаа эрчүүдээ баярлуулах боломжийг “Чингис шар айраг” компанийнхан олгож байна. УИХ-ын гишүүн М.Чимидцэрэн агсны нэрэмжит “авто кросс” уралдааныг 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож буй тус компанийнхны энэ удаагийн тэмцээн Цэргийн баярын өмнөх өдөр буюу энэ сарын 17-ны ням гаригт болох юм.

Дархан-Уул аймагт, тэр дундаа жил бүрийн гуравдугаар сард тогтмол зохиогдож хэвшсэн “Чингис мастер кросс” авто уралдааныг үзэгчид төдийгүй тамирчид өөрсдөө тэсэн ядан хүлээдэг. Учир нь уралдааны зам үзэгчдэд өрсөлдөөнийг бүрэн харах боломж олгохоос гадна тамирчдын хувьд огцом өгсүүр, огцом уруу, гүн жалга руу харайж орох, гүн жалгаас дүүлж гарах гэхчлэн техникийн хурд, хүч, тамирчдын ур чадварын өрсөлдөөнөөс гадна шоу үзүүлбэр ихтэй байдгаараа бусад кроссоос онцлогтой байдаг билээ. Түүнчлэн байгаль дэлхий үргэлж ивээж, цастай хуртай болдог нь шороо тоос босохгүй, үзэгч, тамирчин гээд аль алины нь хувьд үзэгдэх орчин хязгаарлагддаггүй хамгийн сайхан тэмцээнүүдийн нэг байж чаддаг. Энэ жилийн хувьд нийт нутгаар хуурайшилттай байгаа ч яг тэмцээний өмнөх өдөр байгаль ээж хураа хайрлана хэмээн тамирчид битүүхэн горьдож буй аж. Учир нь 21 дэх жилдээ зохиогдох гэж буй Дарханы уралдаан хургүй болж байсан тохиолдол огт үгүй гэнэ. Цас ороогүй жил тохиосон ч уралдааны өмнөх шөнө хур тунадас орж, шороо тоосгүй байсаар ирсэн аж. Тиймээс энэ удаагийн уралдааны байгаль цаг уурын нөхцөл өмнөх онуудаас төдийлөн гажихгүй гэдэгт итгэлтэй байгаа бололтой.

Дашрамд сонирхуулахад, бүхэл бүтэн 20 жилийн турш автоспортын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, чин сэтгэлээсээ тусалж дэмжиж ирсэн “Чингис” шар айрагны vйлдвэр нь дэлхийд алдартай  ХБНГУ–ын Нордхаузн  “Nordhausen”–ий шар айрагны тоног тєхєєрємжийн vйлдвэрт  захиалгаар хийгдсэн, хvнсний аюулгvй байдлын баталгааг хангасан тєхєєрємжєєр бvрэн тоноглогдсон орчин vеийн vйлдвэр юм. Улмаар монгол нутгийн цэвэр ус, герман улсаас импортлон оруулж ирдэг дэлхийн чанар стандартын шаардлагыг бvрэн хангасан амуу соёолж, зєрєг цэцгийн ханд, хєрєнгє зэргийг технологийн дагуу исгэж болгосон дээд зэрэглэлийн шар айргийг хэрэглэгчдэдээ өргөн барьдаг билээ.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • pegging strap on: that is the end of this article. Right here you will obtain some web-sites that we think you will...
  • anal sex starter kit: Every when in a whilst we pick blogs that we read. Listed below are the most recent websites...
  • strap on vibrator: below youll come across the link to some websites that we think you ought to visit
  • anal sex training kit: please take a look at the web sites we follow, which includes this a single, as it represents...
  • pegging strap on: always a huge fan of linking to bloggers that I love but do not get a whole lot of link adore from