|

Монголын төр засаг гадны орнуудаас гуйлагчилхаа хэзээ болих вэ?

linageon hvrelsvh

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд сая манайд айлчлаад буцлаа. БНСУ манайд 300 сая ам.долларын буцалтгүй тусламж өгч нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохирлоо гэсэн мэдээлэл гарч олон хүнийг баярлуулав.  Харин энэхүү айлчлалын үеэр манай төр засгийн удирдагчдын хийдэг мөнхийн нэг зүйл бол гуйланчлал байлаа. Манайхны гуйдаг нэг гол зүйл бол Монгол иргэдийг визгүй болгоод өгөөч гэдэг мөнхийн гуйланчлал юм. Энэ нь манайхаас ажиллах хүч аваач гэж буй боловсон гуйлга билээ.

Монгол улс бол yул уурхайн, малын, тариалангийн гэсэн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдтэй орон. Уул нь хямд түүхий эд дээрээ суурилсан хүнс-хөнгөн үйлдвэpлэлйин чиглэлээр Солонгос улстай хамтарсан хөтөлбөр, тэдний техник технологийг ашигласан энэ хэлбэрийн үйлдвэрлэл эрхэлж хойд хөрш рүүгээ хандсан экспoртын үйлдвэрлэл явуулах бодлого барих ёстой. Харамсалтай нь тийм бодлого ерөөсөө явуулдаггүй.

Япон, Солонгосоос бид үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж л гуйх хэрэгтэй байна. Алт, зэс, малын мах, ноос, ноолуур, арьс нэхий бол үйлдвэрлэлийн үнэт түүхий эд юм. Монгол улс өнөөдөр түүхий эдтэй мөртлөө үйлдвэрлэлгүй улс хэвээр мөн өөрсдийн ажиллах хүчнийг аваач гэж бусдаас гуйсан хэвээр л яваад байна.

Солонгосчуудын өгч буй буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн дүн нь (800 сая ам. доллар) манайхны уул уурхайн орлогоосоо хулгайлж буй мөнгөний дэргэд өчүүхэн жижиг зүйл.  Зөвхөн Эрдэнэтээс жилдээ 500-600 сая ам. доллар зэсийн борлуулалтаас алга болдог гээд бодит хүн бодитой мэдээлэл өгөөд сууж байна. За дээр нь алт, нүүрс, жонш, төмрийн экспoртын нууцаар хулгайлагдаж, алдагдаж буй орлогоо нэмбэл үнэхээр аймаар тоо гарна. Баялагийн орлогоо хэдхэн хулгайч нартаа мэдүүлчихээд тэднээсээ гуйж, мөн гадныхнаас ард олноороо Монгол гэх баатарлаг нэрээ гутаан, үнэгүйтүүлэн гуйн амьдарч байгаа нь даанч харамсалтай гэхээс өөр хэлэх үг даанч алга.

Ж.Чингис

Эх сурвалж: BOLOD.mn

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл