|

Хууль зөрчсөн “Алтай констракшн”-ийнханд төр төмөр нүүрээ үзүүлэв

ewesonidsenTAeweeRМонгол улс иргэддээ газар өмчлүүлж эхэлснээс хойш даруй хэдэн жилийг ардаа орхилоо. Монгол улсын иргэн бүр 700 м.кв газар эзэмших эрхтэй гэсэн хуулийн заалт өнөөдөр ч хучин төгөлдөр мөрдөгдөж буй билээ. Гэхдээ энэ бол цаасан дээр бичигдсэн харьцангуй ойлголт. Учир нь энгийн иргэд хотын төв рүү буюу A зэрэглэлийн бүсэд газар авъя гэсэн ч олдохгүй байна.
Инженерийн шугам сүлжээ болоод хотын төв рүүгээ ойртсон, бага ч атугай ногоон байгууламж бүхий гайгүй гэсэн газруудыг барилгын компаниуд юм уу, сайд дарга нар нь дээгүүрээ хуваагаад цохьчихдог нь нүднээ ил болжээ. Үүний нэг бэлээхэн жишээ гэвэл,  Нийслэлийн Хан-Уул дүүргийн I хороо 120 мянгатын автобусны буудлын арын цэцэрлэгт хүрээлэнг “Алтай констракшн” гэх барилгын компани иргэн Ё.Даваасүрэнгээс “дээрэмдэн” авч цэнхэр хашаа татан мод, бутыг нь хүчирхэг техник хэрэгсэл ашиглан булга татаж, дураар дургиж эхэлжээ. Уг газрыг иргэн Ё.Даваасүрэн 2006 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас Г-2206… дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг нь  гардан авчээ. Гэвч мөнгөтэй бүхний талд үйлчилдэг хэмээн муу хэлэгддэг Монгол улсын хууль энэ удаад харин аз болоход хазгай шийд гаргасангүй.
Шүүх иргэн Ё.Даваасүрэнтэй холбогдох  гомдлыг хэлэлцээд түүнийг  буруугүй гэдгийг баталж, хоёр ч удаа тогтоол гаргасан байна. Гэсэн ч “Алтай констракшн”  компани шүүхийн тогтоолыг үл ойшоон, бусдын өмчлөлийн зүйлд хууль бусаар удаа дараа халджээ. Түүгээр ч зогсохгүй тойруулан барьсан цэнхэр хашаагаараа халхавч хийн  ногоон байгууламжийг “цаазалж” эхэлсэн юм. Энэ үйлдлийг нь эсэргүүцсэн ХУД-ийн I хорооны  хэсэг иргэн 2011 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 12.00 цагт “Алтай констракшн” ХХК-ийн удирдлагуудтай уулзахаар цугларсан боловч хамгаалалтын нэртэй залуус нь хашаагаа дангинатал нь түгжиж, тэднийг дотогш  нэвтрүүлэхгүй байснаас нэлээд маргаан үүсгэсэн аж. Бухимдсан иргэд ХУД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний танхимд хуралдаж, Ногоон байгууламжаа аврах түр хороо байгуулж,  нийт дүүргээрээ эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлсэн байна.
Иргэдийн энэхүү асуудал хотын удирдлагуудын чихэнд хүрснээр Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Баатарзориг ХУД-ийн Газрын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрынхныг дагуулан газар дээр нь очиж, энгийн иргэдэд нүүр царайгаа харуулдаггүй “Алтай констракшн” компанийн гүйцэтгэх захирал Х.Батбаасантай уулзлаа.
Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Баатарзориг ухсан газрыг булж,  тойруулан барьсан хашаагаа буулган, ногоон байгууламж устгахыг хориглосны дээр гаргасан энэхүү шийдвэр нь хэзээ ч царцахгүй бөгөөд энэ газрыг ухаж төнхөж, барилга байшин бариулахгүй гэсэн шийдвэртээ хотын удирдлагууд хатуу зогсоно хэмээн нэлээд бухимдуухан хэлсэн юм. Тэрбээр ийнхүү хууль зөрчсөн компанид төрийн төмөр нүүр харуулахын сацуу иргэн хүнийхээ эрхэм үүргийг биелүүлээд амжив. Хариуд нь  “Алтай констракшн”-ийнхан уг газарт 40 жил солиогүй байсан төвийн шугам солих ажил хийх гэж байгаа, барилга байгууламж барихгүй хэмээн хотын удирдлагуудад “ам гарч” байх юм.  Мөн цаашид “хэл ам татлахгүй ажиллана” гэдгээ ч амаллаа.
Юутай ч энэ удаагийн газрын маргаан ийнхүү намжиж, ухсан шороо нь нүх рүүгээ, унагаалгасан мод нь хог руу ачигдахаар боллоо.

Олхонууд Бабу

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • fertilizer application rates: Gardening is a great strategy to escape the stress involving day to day life by working...
  • fertilizer for cactus: Gardening is a great solution to escape the stress of lifestyle by working along with your...
  • mendocino california honeymoon: Gardening is a great strategy to escape the stress connected with daily life by...
  • fertilizer for grass: Gardening is a great strategy to escape the stress connected with day to day life by working...
  • fertilizer blender: Gardening is a great method to escape the stress connected with day to day life by working having...