|

Д.Нинжийн сезон оржээ

ninj2-150x150Сар гаруйн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр С.Зориг агсаны алуурчинг зоригтойхон хэлснийхээ дараа Ерөнхийлөгчийг огцруулна гэж жагсаал хийж байсан Д.Нинж “Авлигалд идэгдсэн эрх баригчид  зайл” уриатай хэвлэлийн бага хурал хийв. Тэрбээр “Эх орон, шударга ёс-Тусгаар тогтнол“ гэсэн “гоё” нэртэй хөдөлгөөн байгуулж түүнийгээ  хэвлэлийн бага хурлаар олонд тунхаглан зарлаж байсан. Ингэхээр “сезон” нь орсон Д.Нинж долоо хоногт хоёр хэвлэлийн бага хурал хийж цогтой тэмцэгч болхоо харуулаад байна.  Үүнийг хаврын синдром гэж нэрлэхээс өөр яах вэ дээ. Газар гэссэнтэй  холбоотой олон жагсаал хэвлэлийн хурал асар ихээр болж хэдэн “шар”, “цагаан” хэвлэлүүдийн сэтгүүлчид гарынхаа шөрмөсийг таттал бичих мэдээтэй болж байна.  Эрхэм тэмцэгч Д.Нинж хэвлэлийн  хурал дээрээ Хамаг Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын төв штабыг байгуулж буйгаа зарлав.  Энэхүү түр штаб нь “Авлигад идэгдсэн төрийн хохирогч”, “Авлигачдын гэмт хэргийг илчилж баримтжуулсан монгол түмэн”, “Авлигад идэгдсэн төрд тавих шаардлага”, “Хувьсгалын дараах Монголын ард түмэн” зэрэг хэлэлцүүлгийг Сүхбаатарын талбай дээр дөрвөн өдрийн турш хийх юм гэнэ. Ардчилсан хувьсгалд оролцоод ямар ч албан тушаалд очоогүйдээ шаралхсан ардчилалын анхдагч гэгч Д.Нинж  “Хамаг Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал”-ыг эхлүүлж байна. Тэрбээр  20 жилийн завхралыг 20 хоногт устгах гэнэ. Ингэснээр мань эр ардын баатар болж ардчилалаас олж аваагүй эрх мэдлээ ард түмний дэмжилгээр олчих санаатай уриа лоозон барин идэвхитэй гэгч нь талбай гороолон алхаж явна.

Олхонууд Бабу

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • TylerVup: Игровые кресла Москва, тел.: 8 800 550 28 79 набор корпусной мебели
  • MarthaDruff: В Москве интерес к данному типу материалов становится все более отчетливым. В моду возвращается...
  • Denflerb: kamagra
  • Jasonflerb: buy kamagra
  • ManuelVat: Эвакуатор Краснодар цена, Вы можете вызвать по телефону: 8-918-432-32-32 краснодар эвакуаторы