|

“НАРАЯМЫН ДОМГООС” Ч ИЛҮҮ, ИХ ХҮРЭЭНИЙ АЙМШИГ ЖУУЛЧДЫН НҮДЭЭР

17757618_1070385186438628_1657018649198917073_n

Нас барагсдыг ил тавих ёс Монголд Түвдээс орж ирсэн гэж үздэг.
Н.П.Пржевальский «Путешествие в Уссурийском крае. Монголия и страна тангутов» бүтээлдээ:
” Өргөөд аялагч ой гутам зүйлсийг оршуулгын газар харна. Энд нөгчигсдийг нохой шувуунд хаяж өгч идүүлдэг. Ясаар дүүрсэн энэ газрын сүүдэр нь зөвхөн хүний махаар хооллодог нохдын сүрэг юм. Шинэ цогцсоос ганц хоёр цагийн дараа юу ч үлдэхгүй, нохой, хэрээ, элээ идэж дуусгана. Өргөөд нас барагчийг авч явах хүмүүсийг гаргасан гэрийнх нь дэргэдээс л ноход дагаж, тавингуут идэж эхэлдэг.
Хурандаа Д. Федоров ”Опыт военно-статистического описания Илийского края” бүтээлдээ 1903 онд: Халимагууд өвчтэй хүнээ асардаггүй, нүүхдээ хаяж одох нь их. Чоно нохой хаягдсан хүнийг иддэг гэжээ.
И.Майский “Современная Монголия: Отчёт Монгольской экспедиции» бүтээлдээ 1921 онд:
“Настай өвчтэй хүмүүсээ асрахаас залхсан айл оршуулгын газар амьдаар нь аваачиж орхидог. Ноход арай амьд хүнийг иддэггүй шиг. Энэ хүн идэгч ноход маш догшин хэрцгий, явган хүнд аюултай, их өлсгөлөн үедээ бол амьд хүн рүү дайрдаг. Ар байгалийн казак хэдэн жилийн өмнө хятад хүнийг ноход барьж идэхийг харснаа ярьсан “ гэжээ.
Хитун С.Е.: “… Өргөө хот хогийн овоонуудаар бүслэгдсэн. Хог дээр монголчууд нөгчигсдөө хаядаг. Мянга мянган золбин нохой хог дээр амьдарна. Шөнө энэ нохдын хуцах нь далайн эрс хүүгэн шуугих шуургыг санагдуулна. Шөнө энэ хог руу төөрч очсон хүнийг үхэл угтна” гэжээ.
Имшанецкий Б.И.: ” … Мянга мянган нохой байхад л зарим гудамжны илжрэл ялзралын үнэр дундуур явах аргагүй байдаг. Энэ ноход үгүй бол хот ялзарч сөнөх байсан” гэжээ.
Обручев В.А. ”От Кяхты до Кульджи. Путешествие в Центральную Азию и Китай” бүтээлдээ:
” Оршин суугчид нь хамаг хог угаадсаа гэр хашаанаасаа гаргангуут хаячихдаг. Ноход баасыг оролцуулаад идэж болох бүхнийг иддэг тул хүмүүс амьд байх боломжтой болдог. Энэ нохдын хувьд явган, зэвсэггүй хүн хоол хүнс нь л гэж ойлгогдно.
Туулын хөндийн баруун хэвгийн уулсын Хундуйн хонхорт монголчууд нөгчигсдөө тавих бөгөөд, ойр орчмын нүхэнд үүрлэх ноход тэднийг иднэ. Би чулуулгийг нь судлахаар уруудах гэтэл консул хориглов. Энд оросын иргэн буриад эмэгтэйг ноход мориноос нь татаж унаган идсэн гэв. Морь нь гүйж ирсэн агаад, хайж явсан казакууд хувцасны өөдсүүдийг нь л олжээ ”
Майский И.М.: “Монголчууд нөгчигсдөө нохдод идүүлж байгаадаа дэндүү дасаж, өөрөөр оршуулахыг хүлээн авдаггүй болжээ. Өнгөрсөн зууны 80-аад онд Монголд оросын шууданг харгалзаж явсан казак Немчинов зуурдаар нас барсан. Оршуулах газар хүсэхэд нутгийн ноён Оросын оршуулгын газартаа оршуул, өөр газар оршуулбал гай авчирна, эсвэл ил тавь гээд зөвшөөрөөгүй”.
Энэ бүхнээс үзэхэд, “Нараямын домог” Монголын хувьд хэрэгжиж байжээ. Гэхдээ уг кино шиг уянга халилын байдалтайгаар биш, натурал байдалтайгаар, прагматик хувилбараар. Хог дээр аваачаад хаячихдаг. Нүүхдээ орхиод нүүчихдэг.
“Нараямын домог” нь 19-р зуунд Японд болж буй үйл явдал мэтээр гарах хэдий ч үлгэр домог юм. Шичиро Фуказава зохиолчийн “Нараямын дуулал”, “Тохокугийн хүн” өгүүллэгүүдээр бүтээсэн. Шохэй Имамура найруулагч 1983 онд кино болгож, Канны фестивалийн тэргүүн шагналыг хүртсэн. Их глобал гүн утга агуулгатай гуманист бүтээл.
Харин Монголд бол ердийн нэг бүдүүлэг явдал байжээ. Харийн дарлал дор Монгол ингэж доройтон бөхөж байжээ. Ийм байдлаас ЗХУ хүчээр гаргасан бол, харийн албадлагаар байж сурсан зарим хүн ЗХУ унасны дараа уяанаас алдуурсан нохос мэт болж, нийгмийг золбируулан зэрлэгшүүлж буй билээ. Дээр өгүүлсэн шиг аймшигт үзэгдлүүд Монгол оронд минь бүү давтагдаасай билээ. Харийн дарлал байсаар… Үндэсний үзэл ухамсар харанхуйг гэрэлтүүлэн гийгүүлэх болтугай.

https://www.facebook.com/photo.php?fbid=1070385186438628&set=a.133224613488028&type=3&theater

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Gabriella: My partner and I stumbled over here from a different website and thought I might check things out. I like...
  • milfgilf sex: the time to read or take a look at the subject material or websites we have linked to below the
  • milfgilf: just beneath, are a lot of entirely not associated web pages to ours, even so, they may be certainly worth...
  • milfgilf: Here is an excellent Blog You might Find Intriguing that we Encourage You
  • Rhys: I have been browsing online more than 2 hours today, yet I never found any interesting article like yours....