|

Шинэ чансааг О.Хангай харцага тэргүүлжээ

308

Монголын үндэсний бөхийн холбооноос “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн барилдаанаас эхлэн дөрөвдүгээр сарын 7-нд болсон барилдааны үзүүлэлтээр бөхчүүдийн шинэ чансааг гаргажээ.

Энэ хугацааны чансааг Монгол Улсын харцага О.Хангай 83132 оноогоор тэргүүлсэн бол Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Б.Гончигдамба, улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага Б.Бат-Өлзий нар эхний тавд бичигджээ.

Мөн улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Д.Анар, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд нарын бөхчүүд 6-10 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл