|

“Гуч хүрсэн бүсгүй”: Архангай аймагт анх удаа билет шаглагджээ

603

“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин Шагайгийн Монгол орон даяар тоглогдох “Гуч хүрсэн бүсгүй” аялан тоглолт энэ сарын 19-нд арын сайхан Архангай аймгаас эхэлжээ.

Бие дааж уран бүтээл туурвиж эхэлснээсээ хойш олон сайхан дуунуудыг амилуулан үзэгчиддээ бэлэг барьж, “Гуч хүрсэн бүсгүй” хэмээх өөрөө зохиож, өөрөө дуулсан дуугаараа 30-н насны босгыг алхсан олон мянган бүсгүйчүүдийн цөсийг хөөргөж олон нийтийн сүлжээнд багагүй шуугиан тарьж байсан түүнийг очсон газар бүр нь танхим дүүрэн үзэгчтэй, халуун дотноор угтан авч байгаа гэнэ.

Тухайлбал, түүний хамгийн анх очсон Архангай аймагт тоглолтын билет дуусч, билет олдохгүй байсан тул зарим үзэгчид нь шагийн билетээр үзжээ. Энэ талаар тус аймгийн зарим иргэд “Үнэхээр гайхалтай доргио үдэш байлаа. Манай аймагт анх удаа билет шаглагдлаа. Ганцхан өдөр биш олон өдөр, олон удаа тоглосон бол гоё байх байлаа” хэмээн нүүр номондоо нийтэлсэн байна.

Чадварлаг дуучин бас гайхалтай ая зохиогч Шагайгийн олон хүнд хүлээлт үүсгээд байгаа “Гуч хүрсэн бүсгүй” аялан тоглолт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд Говь-Алтай аймагт, маргааш Ховд аймагт тоглогдох юм байна.

4/22-нд -Говь-Алтай 4/23-нд -Ховд 4/24-нд -Баян-Өлгий 4/25-нд -Увс 4/26-нд -Завхан 4/27-нд -Хөвсгөл 4/28-нд -Булган 4/29-нд -Хөтөл 4/30-нд -Сэлэнгэ 5/01-нд -Дархан 5/02-нд -Эрдэнэт 5/03-нд -Зүүнхараа 5/10-нд -Багануур 5/11-нд -Хэнтий 5/12-нд -Дорнод 5/13-нд -Сүхбаатар 5/14-нд -Чойр 5/16-нд -Сайншанд 5/17-нд -Цогтцэций 5/18-нд -Өмнөговь 5/19-нд -Дундговь аймагт тус тус тоглоно.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...
  • fertilizer calculation pdf: Gardening is a great method to escape the stress connected with daily life by working...
  • fertilizer analysis: Gardening is a great solution to escape the stress connected with way of life by working...