|

Говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олджээ

f66cef116aa1fa0eedbd030b7da37cedeba72dc2Палеонтологийн олдвороор баялаг Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олдсон тухай олон улсын шинжлэх ухааны “Earth” сэтгүүлийнхэн мэдээлжээ. Үлэг гүрвэлийн чулуужсан ясыг Монголын ШУА-ийн палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатарын удирдсан баг Ханбогд сумын нутагт орших Байшин цав олдворт газраас малтан илрүүлж, Гобихадрос Монголиенсис хэмээн нэрлэжээ.

Анатомийн судалгаагаар Гобихадрос Монголиенсис нь Цэрдийн галавын сүүлч үе буюу 65 сая жилийн тэртээ амьдарч байсан нугасан хошуут үлэг гүрвэлтэй төстэй болохыг тогтоосон байна.

Түүнчлэн урьд өмнө нь төв Азийн нутгаас Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн бүтэн араг яс олдож байгаагүй тул энэхүү үйл явдал нь олон улсын эрдэмтдийн анхаарлыг татаад байгаа ажээ.

 

Б.Номуун

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • moncler jackets: I would like to express some thanks to this writer for bailing me out of this scenario. As a result...
  • Dexter: Hi there just wanted to give you a quick heads up and let you know a few of the images aren’t loading...
  • supreme new york: I must get across my respect for your kind-heartedness in support of individuals that should have...
  • Tractor Workshop Manuals: I precisely wished to thank you very much yet again. I do not know what I could possibly...
  • John Deere Diagnostic and Test Manuals: An impressive share, I simply given this onto a colleague who had been doing...