|

Монгол малын мах 16 мянгад хүрч, тансаг хэрэглээнд шилжлээ

11

Жил бүр махны үнэ нэмэгддэг жишигээр энэ жил ч гэсэн үнэ нь өслөө. Өсөх өсөхдөө өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр хувиар нэмэгдсэн нь олон ам бүлтэй, орлого багатай айлуудын худалдан авах чадварыг нь давж, амьдралд нь хүндхэн ачаа болж байна.

Тухайлбал, Сүүлийн өдрүүдэд зарим худалдааны төвд үхрийн махны жижиглэнгийн үнэ 16500 мянган төгрөгт хүрч, нийслэлчүүдийг бухимдуулав. Арга үгүй биз. 3 хан сая хүн амтай, 50, 60 сая толгой малтай гэчихээд нэг кг махыг 10 гаруй мянган төгрөгөөр үнэлж авна гэдэг монголчуудын хувьд бухимдахаас аргагүй зүйл.

 Дайны хажуугаар дажин гэгчээр махны үнэ өссөн сургаар зарим хоолны газрууд хоолныхоо үнийг нэмсэн нь иргэдийг бүр ч их бухимдуулаад байна. Тухайлбал, зарим хоолны газрууд үүдэндээ “Үхрийн мах үнэтэй байгаа тул хуушуур 1200 төгрөгөөр худалдаалагдаж байна” гэх бичиг наажээ.

 

Хүнсний захуудаар цөөхөн хэдэн төгрөгтөө тааруулан хямдхан мах олчих санаатай иргэд горьдлого тээсэн нүдээр лангуунуудыг ширтэж, худалдагчдыг царайчилсаар өдөр хоногийг өнгөрүүлж байна.

Биднийг өнгөрсөн долоо хоногт магнагт гарсан махны үнийн талаар сурвалжлага бэлтгэхэд, махны худалдан авдаг томоохон захуудын нэг болох “Хүчит шонхор” зах дээр адууны мах бөөний үнэ 7000-7500 төгрөг, жижиглэнгийн үнэ 8700-9000 төгрөг, үхрийн мах бөөний үнэ 7500-8500 төгрөг, жижиглэнгийн үнэ 9500-13000 төгрөгийн үнэтэй, ямааны мах бөөний үнэ 6000-7500 төгрөг, жижиглэнгийн үнэ нь-7800-9000, хонины мах бөөний үнэ 6800-7800 төгрөг, жижиглэнгийн үнэ 8000-9200 төгрөгийн үнэ, ханштай байсан бол өнөөдрийн байдлаар үхрийн ястай мах 10500, цул нь 12500, гуяны цул нь 13000 төгрөгийн үнэтэй, хонины ястай мах 9800, цул мах 11000 төгрөгт хүрчээ.

Энэ бол бөөний гэгддэг махны төрөлжсөн захад худалдаалагдаж байгаа махны үнэ. Харин иргэдийн дийлэнх нь үйлчлүүлдэг хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд үхрийн махны жижиглэнгийн үнэ 15, 16 мянган төгрөгт хүрсэн. Тухайлбал, “Миний дэлгүүр” үхрийн махаа нэг кг-ийг нь 16.500 төгрөгөөр худалдаалж байна.

Хүн амаасаа хэд дахин илүү тоо, толгой малтай хэрнээ махны үнэ ийнхүү хурдацтай нэмэгдэж байгаа шалтгааныг махны худалдаа эрхлэгчид, “Хөдөөнөөс орж ирэх мах багасч, ховордсонтой холбоотой” гэж тайлбарлаж байгаа юм.

Тодруулбал, Өнгөрсөн намар Хятадууд хөдөөгөөр явж амьд мал болон махыг нь Монгол ченжүүдээс арай өндөр үнээр худалдаж авч нөөцөлсөн нь өнөөдөр махны үнэ өсч, хомсдол үүсэхэд хүргээд байгаа аж. Малчдын хувьд жилийн дөрвөн улиралд нойр, хоолгүй зүтгэж өсгөсөн мал сүргээ аль болох үнэ хүргэж зарахыг хичээдэг учраас Хятад, Монгол хамаагүй аль өндөр үнэ хэлсэнд нь л өгдөг байна. 

Жил бүр нэмэгддэг махны үнийн өсөлттэй холбогдуулан, иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөх зорилгоор ХХААХҮЯ-ны зүгээс намар, өвөлдөө мах нөөцөлж, хаврын хахир цагт борлуулах замаар махны үнийг тогтоон барихыг оролддог. Энэ жил ч мөн адил нөөцийн махыг бэлтгэж, худалдаанд гаргаад байгаа юм.

Энэ талаар ХХААХҮЯ-ны хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ч.Ариунтуяагаас тодруулахад, “ХХААХҮЯ-наас хаврын хүнсний хэрэгцээнд зориулаад мах бэлтгэдэг. Энэ жил 4000 тонн мах бэлтгэсэн. Энэ тавдугаар сард аль болох ахиу хэмжээгээр буюу 50-60 хувийг нь худалдаалахаар төлөвлөж байгаа. Одоогоор 80 орчим дэлгүүрээр нөөцийн мах худалдаалагдаж байгаа ч эрэлт ихтэй байгаа учраас дэлгүүр дээрээ очоод л шууд дуусчихаад байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Бид аль болох хурдан шуурхай нийлүүлэхийг зорьж ажиллаж байна. Нөөцийн махны үнийн хувьд, зах зээлийн үнээс 14-30 хувиар хямд байгаа. Тухайлбал, үхрийн ястай мах 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Сав баглаа боодол чанар аюулгүй байдалд бол ямар ч асуудал байхгүй” гэсэн юм.

Т.Гэрэл

Zaluu.com

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Sauna: Here are several of the web pages we advocate for our visitors
  • Film Streaming: The information talked about in the article are a few of the most beneficial obtainable
  • Film Streaming: that will be the end of this report. Here youll obtain some web sites that we believe youll value,...
  • Dianna: Hi everyone, it’s my first go to see at this web site, and paragraph is truly fruitful in favor of me,...
  • web design logo: Hello. splendid job. I did not anticipate this. This is a excellent story. Thanks!