|

““Саусгоби Коал Транс” компани Тост, Тосон бумбын нуруу орчмыг талхлан СҮЙТГЭЖ байна”

25

Тост тосон бумбын нурууны сав газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби Коал Транс” компанийн талаар мэдээлэл хийж, шинэ баримтуудыг дэлгэлээ.

Тус хуралд нутгийн иргэдээ төлөөлж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон Өмнөговь аймгийн уугуул иргэд, Төрийн хан хуурч, Гавьяат жүжигчин Ц.Цэрэндорж, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, хөөмийч Н.Наранбадрах, жүжигчин Б.Билэгдэмбэрэл нар оролцсон юм.

Тэд, “Тост тосон бумбын нуруунд уул уурхайн хайгуулын 13, ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэсэн албан бус мэдээлэл байна. Үүнээс ашиглалтын нийт 59515.68 га талбай байгаагийн 73 орчим хувь буюу 43153.96 га талбайг “Саусгоби коэл транс” ХХК дангаар эзэмшдэг гэсэн тоон баримт байна. Бид энэ тоо баримтыг дахин нягталж байна. Өөрөөр хэлбэл Тостын нуруунд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ААН-үүдээс хамгийн их  түүний дотор хамгийн том ашиглалтын  тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэмшиж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби коэл транс” ХХК Тостын нуруунд том ачаа болж өнөөх УИХ, ЗГ-ын тогтоолуудаар тусгай хамгаалалтанд авагдсан Тост, Тосон бумбын нуруу орчмыг тоостой нь хольж, амьд хүн бүү хэл барагтай амьтан тогтож сууж, ургамал төрөл зүйлийг нүдэнд харагдаж гарт баригдах юмгүй болтол нь талхлан сүйтгэж байгаа “хэргийн гол эзэн” болж байна.  “Саусгоби коэл транс” ХХК-ийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон нутгийн иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой халдаж, онгон байгаль нутаг усыг минь ухаж сүйтгэн, байгаль экологи, амьтан ургамалд нөхөж баршгүй хор, хохирол учруулж байгаа үйлдлийг таслан зогсоохын тулд Үндсэн хууль болон Байгаль хамгаалах тухай хуулиар олгогдсон иргэний эрх, үүргээ ухамсарлан дээрх үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын  Их хурал, Засгийн газар, Уул уурхайн яам, Баягаль орчны яам, Зам тээвэр хөгжлийн яаманд тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэхээр шаардлага хүргүүлж, энэ асуудалтай хамтдаа тэмцье гэж төр засаг, хууль хяналтын байгууллага, нийт иргэд, хэвлэл мэдээллийнхэндээ хандан уриалж байна” гэсэн юм.

Мөн, ““Саусгоби коэл транс” компанийн эзэмшиж буй МҮ-019036, МҮ-017038 тусгай зөвшөөрлийг цуцлуулах, уурхайн үйл ажиллагааг зогсоох тухай иргэдийн нэхэмжлэлтэй шүүх хуралд 2017 оноос хойш гурван удаагийн шүүх хуралд гуравдагч этгээдээр Худалдаа Хөгжлийн банк орж ирдэг. Тодруулбал, 2017.12.21, 2018.10.29 өдөр болон 2019.03.18-ны өдрүүдэд болсон захиргааны хэргийн шүүх хурлуудад Худалдаа Хөгжлийн банкны төлөөлөл Б.Ананд нар оролцож ирсэн байдаг.  Тэд шүүх хурлын үеэр, “Саусгоби коул транс” компани ашиглалтын лицензээ барьцаалан тус банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн учраас энэхүү талбайг ашиглахыг хоригловол Худалдаа хөгжлийн банк хохирох нөхцөлд хүрч байна гэх тайлбарыг өгдөг.  Угтаа Худалдаа хөгжлийн банк аливаа зээлдэгчээс ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг дангаар авч барьцаалах ёсгүй бөгөөд барьцааны тухай мэдээллийг нийтэд ил тод хүргэх хуультай.

Хууль зөрчсөн байдлаар  үүссэн барьцааны зөрчлийг арилгуулах шаардлагатай байгаа ба банк зээлдэгчээс тусгай зөвшөөрлийг барьцаалахдаа өөр эд хөрөнгөөр барьцааны гэрээгээ өргөтгөж эрсдлээ багасгах хуулиар хүлээсэн үүрэгтэй болохоос, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, эс болгох талаар хөөцөлдөх үүрэггүй юм.  Харин энэхүү хууль зөрчсөн үйлдлийн цаана “Саусгоби коэл транс” ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигчээр Худалдаа Хөгжлийн банк байж болзошгүй шинэ нөхцөл байдал илрээд байна.

Анх “Саусгоби коэл транс” компанийг УИХ-ын гишүүн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн 2010 онд худалдаа, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар ганцаараа үүсгэн байгуулсан. Б.Чойжилсүрэн өөрийн 100 хувь эзэмшлийн компанийн 50 хувийг бусдад шилжүүлсэн гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн компанийн 50 хувийг Худалдаа Хөгжлийн банк зээлийн өрөндөө авсан байж болзошгүй шинэ таамаг гарч ирж байна. Иймд, үүнийг зохих хуулийн хүрээнд шалгаж, тодруулах шаардлага бий болоод байна” гэв.

Эх Сурвалж: Zaluu.com

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • luxury vibrator: Every after in a whilst we opt for blogs that we read. Listed below are the most recent websites...
  • rabbit vibrator: the time to study or pay a visit to the subject material or sites we have linked to beneath the
  • best pegging strap on: Here are a few of the internet sites we advocate for our visitors
  • Darryl: Thanks on your marvelous posting! I certainly enjoyed reading it, you’re a great author. I will be sure...
  • rechargeable rabbit vibrator: below youll locate the link to some sites that we believe you need to visit