|

Нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

4008

Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хурлаар нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг батлах тухай тогтоолыг хэлэлцлээ. Энэ онд ойн цэвэрлэгээний огтлолоор 2,500 метр куб хэрэглээний мод, 1,500 метр куб түлээний мод, ногоон бүсэд оршин суудаг айл өрхүүдэд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх замаар унанги, гишүү мөчир 4,900 метр кубыг бэтгэхээр төлөвлөжээ. Ойгоос түлээний болон хэрэглээний мод бэлтгэсний төлбөр орлогод 56 сая төгрөгийг нийслэлийн төсөв төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Уг асуудалтай холбогдуулан ИТХ-ын Тэргүүлэгч Ё.Цацралтуяагийн зүгээс өмнө нь Хан-Уул дүүрэгт цэвэрлэгээ явуулж байхад иргэдээс залуу мод тариад байна гэсэн гомдол гарч байсан. Энэ талаар яаж хяналт тавьдаг вэ гэсэн асуултыг тавьсан. Үүнд нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Цэвэрлэгээ хийх явцад байгаль хамгаалагч, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид зэрэг дөрвөн газраас хяналт тавьдаг. Сүүлийн дөрвөн жилд бидэнд ямар нэгэн санал гомдол ирээгүй” гэсэн хариултыг өгсөн юм. Ийнхүү өнөөдрийн хурлаар нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоосон тогтоолыг хэлэлцэж дэмжлээ.

Мөн өнөөдрийн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалт батлах тухай тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай, Багануур дүүргийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай болон нийслэлийн есөн сургуулийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Мөн нийслэлийн ИТХ-ын XXV хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм”  батлах тухай болон Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг нэмж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • salvadorlp18: New project started to be available today, check it out http://fleshlitevideos.allprob log.com/?kali...
  • RobertTrara: как поднять СЃРІРѕР№ рейтинг
  • ContactForm: Ciao! nutag.mn We offer Sending your commercial proposal through the Contact us form which can be found...
  • leonorks2: Hot galleries, daily updated collections http://erroticclips.artf.hotbl ognetwork.com/?anna android porn...
  • Craiglox: rate dating site bbw us free dating sites 2019 young adult christian dating site dating a non jewish girl...