|

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хоёр дахь өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Ерөнхий сайд Андрей Бабишт бараалхаж, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, чингэхдээ Чехийн техник, технологи, туршлагаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцов.

БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Үйлдвэр, худалдааны сайд Карел Хавличек Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг мөн хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтад Монгол Улсад бизнес эрхлэгч зарим Чехийн аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд оролцож эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулах, хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог бэхжүүлэх, харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нөөц боломжийн талаар ярилцав.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зэрлэг адууны сүүлчийн төрөл болох тахийн төрөл зүйлийг хамгаалах, өсгөн үржүүлэх үйлсэд онцгой хувь оруулж байгаа Прага хотын Амьтны хүрээлэнд зочилж, тус Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек, Прага хотын даргын орлогч Петр Хлубучек нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол орны тахь, хавтгай, бөхөн, мазаалай зэрэг ховор амьтдыг хамгаалах, тоо, толгойг нь өсгөхөд хамтран ажиллах асуудлаар ярилцсаны зэрэгцээ Амьтны хүрээлэнгийн тасалбар бүрээс 3 крон буюу ойролцоогоор 342 төгрөгийг бөхөн болон тахийг хамгаалах үйлсэд зарцуулахаар шийдвэрлэсэн Прага хотын захиргаанд талархал илэрхийллээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Радек Вондрачект бараалхаж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, Парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • anal sex starter kit: Every when in a whilst we pick blogs that we read. Listed below are the most recent websites...
  • strap on vibrator: below youll come across the link to some websites that we think you ought to visit
  • anal sex training kit: please take a look at the web sites we follow, which includes this a single, as it represents...
  • pegging strap on: always a huge fan of linking to bloggers that I love but do not get a whole lot of link adore from
  • anal sex trainer: here are some hyperlinks to web pages that we link to because we believe they are really worth...