|

Монголчууд нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барьж дууслаа

418

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг Монголчууд өөрсдөө барьж дуусгажээ.

Тус үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг 2018 оны зургаадугаар сард эхлүүлж байснаас  хойш ийн жил хүрэхгүй хугацааны дараа төмөр замын бүтээн байгуулалт  амжилттай дуусч байна. Энэхүү төмөр замын нийт урт нь 27.7 км бөгөөд  1,520 мм-ийн өргөн царигтай, 50 жилийн баталгаатай ажээ. Төмөр замыг Монголын төмөр замчид барьж байгуулсан юм.  Үндсэн ажлаа дуусгаж одоо замын  холбоо, дохиолол, эрчим хүч, барилгын ажлыг төмөр замчдын баяр наадмын өмнө дуусгахаар шамдаж байгаа тухай Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох салбар төмөр зам нь жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачааг тээвэрлэх зориулалттай юм.

Төмөр замын замчид, инженерийн баг бүрдсэн УБТЗ-ын 110 гаруй ажилтан, зориулалтын тусгай тоноглолтой 122 вагонтайгаар бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэжээ.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

М.Нэргүй

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • salvadorlp18: New project started to be available today, check it out http://fleshlitevideos.allprob log.com/?kali...
  • RobertTrara: как поднять СЃРІРѕР№ рейтинг
  • ContactForm: Ciao! nutag.mn We offer Sending your commercial proposal through the Contact us form which can be found...
  • leonorks2: Hot galleries, daily updated collections http://erroticclips.artf.hotbl ognetwork.com/?anna android porn...
  • Craiglox: rate dating site bbw us free dating sites 2019 young adult christian dating site dating a non jewish girl...