|

1.2 сая еврогийн авлига авсан сайд хэн бэ!!!

1-avilga

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ямар ч өчиггүйгээр огцрох ёстой гэдгийг УИХ дахь АН-ын зөвлөл болон ард түмэн үзэж буй. Тухайлбал, тэрбээр  Ерөнхий сайд болохдоо ард түмэнд хандаж “Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэх алдартай үгнүүд нь хөрсөн дээр эсрэгээрээ хэрэгжиж иргэдийнхээ халаасыг хоосолж ходоодоор нь наадаж эхэлсэн. Үүгээр ч зогсохгүй кабинетийнх нь сайд 10 гаруй сая.ам долларын хэрэгт холбогдож  асуудал нь намжаагүй  байхад дахин нэг сайд 1.2 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдож тус хэргийг Францын Засгийн газар шалгаж байгаа гэх мэдээлэл шуугиан тарьж эхэллээ.

Өөрөөр хэлбэл, гадны хөрөнгө оруулагчидийн дунд Монголын сайд нар маш их хэмжээний авлига авдаг гэсэн яриа дэлгэрсэн тухайг УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ ийнхүү ярьсан юм. Тэрбээр “Шударга үнэний төлөө гэж цээжээ дэлдэж зохион байгуулалттайгаар намайг алчихгүй л юм бол би үхэхээс айхгүй хэмээн зарлаж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнх нь кабинетаас авлига хээл хахуулийн ноцтой асуудал үүсчихээд байхад яагаад уг асуудлын үнэн худлын талаар тайлбар хийхгүй байгаа юм бэ. Хэрвээ үнэхээр худлаа бол үүнийгээ тайлбарлаад нотлоод явах ёстой. Гэтэл одоог хүртэл ам ангайх нь бүү хэл худлаа гэж ярьж хэлэхгүй байгаа биз дээ. Харин ч сүүлийн хоёр хоног баримт нотолгоотой мэдээлэл гарч эхэллээ. Тухайлбал, Хятад Францын авлига хээл хахуултай тэмцэх байгууллагаас Монголын нэг сайдын 1.2 сая еврогийн хэргийг хамтарч шалгаж байгаа гэх асуудал гарчихлаа. Ийм ноцтой асуудал яригдаад байхад шударга ёсны төлөө үхэхээс буцахгүй гээд байсан Ерөнхий сайд яагаад таг байна вэ. Ийм ноцтой байдал нийгэмд үүссэн учраас АН-ын Удирдах зөвлөл хуралдаж Бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. Дан ганц авлигын асуудал ч бус нийгэмд үүсээд буй бусад асуудлаар АН дуугарахгүй бол хэн ч дуугарахгүй юм байна. Хэн нь шударга ёсны төлөө яваад байгаа юм бэ гэдгээ ард түмнийхээ өмнө мэтгэлцье. Өнөөдрийн авлигачид, шударга бус үйлдлээр хариуцлагаа алдсан Засгийн газрыг огцруулахын төлөө бид тэмцэнэ” хэмээлээ.

Яг үнэндээ У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Шадар сайдын албан тушаалыг хашиж байхдаа “Чи мэргэжлийн Засгийн газар биш, сайдууддаа концессын гэрээ хуваарилж, нийгмийн баялгийг завшсан, ах дүү, хамаатан садан, авлигын Засгийн газар бүрдүүлсэн. Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна” хэмээж албаа өгч байв. Түүний ард түмэнд таалагдах гэж хэлсэн гоё үгнүүд үүгээр дуусахгүй. Тэрбээр тавхан сарын өмнө “Шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэхэд ШҮДГҮЙ АРСЛАН шиг хүчин мөхөсдөх үетэй нүүр тулж байна. Болохгүй зүйлийн эсрэг тэмцэхэд асар их мөнгөтэй, бяртай бүлэг хүмүүстэй тулгарч байгаагаа би нуухгүй. Тиймээс нийгмээрээ шударга ёсны төлөө хамтдаа зүтгэе” хэмээн уянгуулан хэлж байв. Тэгвэл өнөөдөр бүх эрх мэдлийг гартаа оруулж Шүдтэй Арслан болсон Ерөнхий сайд маань яагаад энэхүү ноцтой асуудал дээр хариу тайлбар өгөхгүй байна вэ хэмээн олон нийт асуух нь зүй ёсны хэрэг. Учир нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтарч хууль хяналтын байгууллагын бүх удирдлагуудыг сольж өөрсдийн хүмүүсээ тавьсан. Иймийн учраас л Ерөнхий сайд дээрх авлигын хэргийг ҮНЭН, ХУДЛЫГ тогтоох бүх эрх нь түүнд байна. Хамгийн харамсалтай нь түүний Засгийн газрын сайд нар нь ЖДҮ-тэй холбогдож муу нэр нь арилаагүй байхад араас нь авлигын хэрэгт сайдууд нь холбогдоод эхэллээ. “Иргэд өнөөдөр шударга ёсыг л хүсэж байгааг би мэдэрч байна. Тиймээс ч удахгүй энэ ёс зүйн хариуцлагыг хүлээлгэх алхмыг хийх болно. Та бүхэн дэмжиж ажиллаарай. Бүр болохгүй бол эцэст нь би өөрөө огцрох болно.

Эцэст нь Ерөнхий сайд аа, та энэхүү хэлж байсан үгэндээ эзэн болж бүрэн бүрэлдэхүүнээ огцорвол яасан юм бэ.

Х.Маргад

Эх сурвалж: erennews.mn

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • salvadorlp18: New project started to be available today, check it out http://fleshlitevideos.allprob log.com/?kali...
  • RobertTrara: как поднять СЃРІРѕР№ рейтинг
  • ContactForm: Ciao! nutag.mn We offer Sending your commercial proposal through the Contact us form which can be found...
  • leonorks2: Hot galleries, daily updated collections http://erroticclips.artf.hotbl ognetwork.com/?anna android porn...
  • Craiglox: rate dating site bbw us free dating sites 2019 young adult christian dating site dating a non jewish girl...