|

Нийслэлийн нутаг дэсгэрт зөрчилтэй баригдаж буй барилгуудын зөрчлийг арилгаж, газар эзэмших эрхийг цуцална

_MG_6809Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, дараахь асуудлуудыг хэлэлцлээ.

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлсэн, үргэлжлүүлсэн зөрчлийн тухай асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудын талаарх мэдээллийг нэгтгэж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүргийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт өгсөн.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд хийсэн шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөрчилтэй 33 барилга баригдаж байна. Үүнээс:
Батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг, төсөл, Барилгын ажил, эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй-16 барилга

Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй-17 барилга
Зөрчилтэй барилгуудыг дүүргээр нь ангилвал:
Баянгол дүүрэг      – 7
Баянзүрх дүүрэг    – 9
Сүхбаатар дүүрэг  – 2
Сонгинохайран дүүрэг – 7
Хан-Уур дүүрэг      – 7
Чингэлтэй      -1 тус тус байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл”-гүй барьж байгаа барилгын талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын  Дэд бүтцийн хяналтын  хэлтсийн дарга Н.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт, шалгалтаар нийслэлийн 8 дүүргийн нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар барьж байгаа 47, иргэний захиалгаар барьж байгаа 18, нийт 65 зөвшөөрөлгүй барилга хамрагдсанаас барилгын угсралтын ажил хийгдэж эхэлсэн 57, барилгын суурийн нүхийг ухсан 8 барилга байна.

Эдгээр барилгуудыг дүүргээр нь ангилбал:
Баянзүрх-  барилга 7, ухсан нүх 2
Хан-Уул-  барилга 6, ухсан нүх 2
Сонгинохайрхан-  барилга 12
Сүхбаатар- барилга 4
Баянгол-  барилга 21, ухсан нүх 2
Чингэлтэй- барилга 2, ухсан нүх 1
Налайх-  ухсан нүх 1
Багануур-  барилга 57, ухсан нүх 8

Эдгээр зөвшөөрөлгүй 57 барилгад илэрсэн зөрчлийг арилгах хүртэл хугацаанд угсралтын ажил гүйцэтгэхгүй, түр хугацаагаар зогсоох тухай улсын байцаагчийн 36 удаагийн акт, 1 албан шаардлага, 20 мэдэгдэх хуудас, суурийн нүх ухсан 8 барилгад 2 акт, 1 дүгнэлт, 1 албан шаардлага, 4 мэдэгдэх хуудсыг захиалагч иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгч Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтын дагуу 22.5 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авсан байна.

Шалгалтанд хамрагдсан барилгууд нь Барилгын зураг төсөл зохиогч аж ахуйн нэгжүүд бүрдэл болоогүй, баталгаажаагүй зураг төслийг барилгын захиалагч, гүйцэтгэгчид нийлүүлдэг, Инженерийн шугам сүлжээний хангамжийн техникийн нөхцөлд олгогдоогүй шалтгаанаар зураг төсөл нь иж бүрдэл болж баталгаажаагүй, Барилгын ажлын зураг төсөл боловсруулахдаа Хот байгуулалтын тухай хууль, батлагдсан эх загвар, архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчсөнөөс батлагдахгүй байх зэрэг зөрчилтэй байна.

Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун Зөвшөөрөлгүй газрыг яагаад инженерийн дэд бүтцээр холбодог талаар тодруулахад Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн захирал С.Төмөрхүү “Архитектур, төслийн даалгавартай барилгуудыг цахилгаанаар хангадаг, зөвшөөрөлгүй барилгуудыг цахилгаанаар хангасан асуудал байхгүй. Зарим газрууд хажуу талын барилгаас цахилгаанаа авсан тохиолдол байгаа” гэлээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, Зөрчилтэй барилга, байгууламжтай холбоотой асуудалтай нийслэлийн Засаг дарга долоо хоног бүр тогтмол танилцдаг болох, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газраас гаргасан хяналт, шалгалтын дүнг нягталж эцсийн байдлаар гаргасан мэдээллийг олон нийт, банк, санхүүгийн байгууллагад мэдэгдэхийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгийн асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэдээлэлтэй холбогдуулан НИТХ-ын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох,барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-д заасны дагуу зөрчлийг арилгах арга хэмжээ авч, ажлын үр  дүнг танилцуулахыг Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газарт, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар зураггүй, зөвшөөрөлгүй барилгуудын газрын эрхийг цуцлах арга хэмжээ авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Мөн зөрчилтэй барилгуудын ус, дулаан, цахилгаан хангамжийг хязгаарлах дүгнэлт гаргаж, хэрэгжилтийг хангуулан ажиллахыг НМХГ, Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д үүрэг болгох нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэлээ.

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран өнгөрсөн сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015 бизнес чуулга уулзалтын үр дүнгийн талаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө  оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.

Тус бизнес уулзалтыг нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд нийслэлээс хэрэгжүүлж, төлөвлөж байгаа бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Төр, хувийн хэвшлийн 1000 гаруй төлөөлөгч оролцсон бизнес чуулга уулзалтаар Хөгжлийн төлөө Түншлэлийн тунхаглал гаргаж, хамтран ажиллахаар болсон.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар бизнес чуулга уулзалтыг үр дүнтэй, амжилттай зохион байгуулсан хэмээн онцлоод нийслэл хувийн хэвшилтэй хамтран ажиллах, төсөл хөтөлбөрийг санал болгож, танилцуулах, харилцан санал солилцох тус форумыг жил бүр зохион байгуулахаар тогтлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Innovation: check below, are some absolutely unrelated web-sites to ours, having said that, they are most trustworthy...
  • business law: Of course, what a fantastic website and illuminating posts, I surely will bookmark your blog.Have an...
  • Threema: always a big fan of linking to bloggers that I enjoy but do not get a good deal of link appreciate from
  • SeventyOne: below you will find the link to some internet sites that we assume you must visit
  • university: Hey, you used to write great, but the last several posts have been kinda boring¡K I miss your super...