|

Морган Фриман эдлэн газраа зөгийн аж ахуй болгохоор шийджээ

1-usa-3

АНУ-ын алдарт жүжигчин, кино найруулагч, буяны үйлстэн Морган Фриман зөгий үржүүлэгч болжээ. Өдгөө 81 настай тэрбээр Миссиссипи муж улс дахь 50 га эдлэн газраа зөгийн аж ахуй болгохоор шийдсэн байна.

2014 оноос зөгийн үржүүлгийг сонирхож эхэлсэн М.Фриман “NBC” сувгийн сэтгүүлч Жимми Фэллоны “The Tonight Show” нэвтрүүлэгт тухайн оны долдугаар сард орох үеэрээ шинэ сонирхлынхоо талаар ярьж байсан бөгөөд зэрлэг зөгийг үржүүлж, хамгаалах нь байгаль орчинд ихээхэн хувь нэмэр оруулдаг болохыг онцолж байжээ.

М.Фриман Арканзас муж улсаас 26 зөгийн сүргийг Миссиссипи муж улс дахь эдлэн газартаа авчирч, тэднийг элсэн чихэр, усаар хооллож, зөгийд ээлтэй замбага, лаванда, хошоонгор зэрэг цэцгийг тарихаар ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн тэрбээр зөгийнөөс хамгаалах хувцас, малгай зэргийг огт өмсөж байгаагүй хэдий ч зөгийд нэг ч удаа хатгуулж үзээгүй гэнэ. Зөгийн бал хураах эсвэл зөгийн сүргүүдийг салгах бодол түүнд байхгүй бөгөөд тэднийг зүгээр л хооллодог ажээ.

Э.Хулан

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...