|

“Гурван улсын хамтын ажиллагаа бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байна”

FH

Бүгд Найрамдах Кыргыз улсын Бишкек хотноо болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт тав дахь удаагийн уулзалтыг Монгол Улс даргаллаа. Энэхүү уулзалт нь ШХАБ-ын дээд түвшний уулзалтын дараа болсон юм. Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “гурван талын хамтын ажиллагааны ахиц, өрнөл бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байна гэдэгтэй та бүхэн санал нийлэх болов уу. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр гаргаснаас хойш тодорхой төсөл хэрэгжиж эхлээгүй нь чамлалттай” гээд өөрийн саналаа дэвшүүлэв. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар гурван улсын хамтын ажиллагааны хүрээнд гаргасан саналыг тоймлон хүргэе.

В.Путин: ОХУ нь БНХАУ, Монгол Улстай эрчим хүчний салбарт илүү идэвхтэй хамтран ажиллахад бэлэн

-Бидний харж байгаагаар хийх ёстой хамгийн чухал ажил бол улаанбаатар төмөр замын бүтэц дээр суурилан тээврийн төв коридорыг шинэчлэх төлөвлөгөө юм. Хятад болон Монголын түншүүдтэй хамтран ажиллаж, тээврийн салбарын тээх хүчин чадлыг хэд дахин нэмэхээр зорьж байна. Ингэснээр тус коридороор хятадаас Европын зах зээл рүү гарах ачааны хэмжээг хэд дахин нэмэгдүүлж болно. Дэд бүтцийн чухал төсөл гэвэл Зүүнбаянгаас ханги чиглэлд салаа төмөр зам тавих ажлыг дурдах хэрэгтэй. Энэхүү замыг Орос, Монгол хоёр улсад үйлчилдэг стандартын дагуу 15х22 мм-ийн өргөн царигтай баривал ачаа, тээврийн ачааллыг эргэн хуваарилж, Замын-Үүд-Эрээн чиглэлийн хилийн боомтын ачааллыг бууруулах боломжтой. Манай гурван улсын дамжин өнгөрөх тээвэрлэлтийн нөөц бололцоог улам үр ашигтай болгоход олон улсын авто замын гурван талт хэлэлцээрийн хэрэгжилт мөн чухал. ОХУ нь БНХАУ, Монгол Улстай эрчим хүчний салбарт илүү идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Х.Баттулга: Хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулах саналтай байна

-Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр байгуулснаас хойших хугацаанд ард иргэдийн ахуй амьдрал, гурван улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц тодорхой төсөл хэрэгжиж эхлээгүй нь чамлалттай. Гурван талын аль аль нь хүлээн зөвшөөрөхүйц, ТЭЗҮ нь бэлэн төсөл одоогоор алга. Тиймээс энэ удаагийн уулзалтаас гурван талын хамтын ажиллагааг идэвхжүүлсэн, хариуцах тодорхой эзэнтэй, биелэлтийн хугацаатай чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөх шаардлагатай байна. Тухайлбал, эдийн засгийн коридор байгуулах ажлын хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийн хэрэгжилтийг хэрхэн түргэтгэх талаар та бүхэнтэй бүтээлч санал солилцох хүсэлтэй байна. Мөн гурван талын хооронд олон жил яригдсан байгалийн хий дамжуулах хоолойн төслийн ТЭЗҮ-ийг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулж, тодорхой санал дүгнэлт гаргах чиглэлийг өгөх саналтай байна. Зүүн хойд азийн нэгдсэн эрчим хүчний сүлжээ байгуулах саналыг манай тал мөн дэвшүүлж байна.

Ши Жиньпин: Монгол Улс ШХАБ-д аль болох эрт элсвэл бүс нутгийн хамтын ажиллагааны олон боломжийг хуваалцана

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн Зүүн хойд азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах саналыг зарчмын хувьд дэмжиж байна. Мөн бид цаашид хамтран судалгааны ажил зохион байгуулах талаар ажиллаж, Монголын нутгаар байгалийн хий хоолойг дайруулан өнгөрөөх талаар нааштайгаар судлах болно. шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд гурван улсын зохицуулалт, уялдаа холбоог эрчимжүүлнэ.  ШХАБ анх удаа гишүүнчлэлээ өргөтгөсний дараа бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжилд олон чухал хувь нэмрийг оруулах болно. Олон улсын нийгэмлэг үүнийг өндрөөр үнэлж, ШХАБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Цаашид Монгол Улс ШХАБ-д нэгдэн орвол өөрийн давуу талыг улам сайн ашиглаж, бүс нутгийн хамтын ажиллагаанд гүн оролцож, бодитой үр ашиг хүртэнэ. Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх шийдвэр эрт гаргах тусам бүс нутгийн хамтын ажиллагааны олон боломжийг хуваалцах болно.

Б.Энхжаргал

Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Foster: Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out. I’m definitely...
  • Scammer: I love how everyone has just forgotten that Robert Downey jr was in blackface throughout the entire movie...
  • Felipe: I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here....
  • Hamish: Hey I know this is off topic but I was wondering if you knew of any widgets I could add to my blog that...
  • Thaddeus: Wonderful goods from you, man. I’ve understand your stuff previous to and you are just too wonderful....