|

НАМ, ЛАМ хоёр ингэтлээ мунхрах гэж…

1-lam

Монголын улс төр ч хөөрхий биднийгээ уйдаахгүй, хөгжөөж хөхүүлэхээ бас орхигдуулахгүй юм аа. Ичмээр дамшиг гэдэг шиг, инээдтэй юм энд тэнд болж л байна. Үүний нэг нь жагсагчдын хүсэлтээр лам нар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулж, саарал ордны муу муухайг үлдэн хөөхөөр Төрийн ордны гадаа ном хурж, сан тавьсан явдал юм.

Ардчилсан намынхан Засгийн газрыг огцруулах нэг сарын акциа тун сонин содон хэлбэрээр үргэлжлүүлж, шинэлэг арга барилаар хэсэгчлэн ажиллаж байна. Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар хийж буй жагсаал ч бас үүний нэг хэсэг.

Ж.Батзандан, Л.Болд нараа О.Баасанхүүгээр сольж, намаасаа нам төрүүлж С.Эрдэнэ даргын алхам болгон нь, акц бүр нь буруу замаар будаа тээдэг болсон.

Ардчилсан намын дарга С.Эрдэнийн толгой дээр хураад байгаа аадрын үүлийг саармагжуулж сарниулах, мартагнуулах, олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулахад жагсаал суулт хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ингэтлээ “Ард түмний хөдөлгөөн”-хөн гэж өөрсдийгөө нэрлэсэн хэдэн нөхдөөр гудамжны улаан хэрүүлийг ил цагаан хийлгэж, төрийн сайдыг огцруулахаар ордны гадаа лам нараар  ном уншуултлаа дор орсон гэж хэн санах билээ.

Урьдын явдлыг санасан чинь ерөөс Ардчилсан намынхан маань шашинлаг хүмүүс юм шиг байна. Тус намын лидерүүдийн нэг гэгддэг Н.Батбаяр өмнөх парламентын үед тэнгэртэй харьцаж,  төрийн ордонд улс төр, тэнгэр тахилга хоёрыг тэнцүүхэн ярьдаг байв.  Тэрбээр ордны гадаа барьсан гэрт галын тахилга үйлдэж, тэнд нь тэр үеийн дуучин С.Жавхлан дээлийн захаа өргөж байсан санагдана.

Улс төржилт бол угаас байдаг зүйл, бидний хувьд танил үйлдэл. Гэхдээ лам нар улстөржиж, парламентад суудалтай нам улс төрийн үйл ажиллагаандаа лам нарыг оролцуулж байгаа нь арай л хэтийдсэн акц  шиг санагдаад байгаа юм. Хамгийн харамсалтай нь, 21 дүгээр зууны Монголд номын хүчээр төрийн сайдыг огцруулж болно гэсэн итгэл мунхаглал хэсүүчилж яваа юм биш биз. Ийм байваас дэлхийн шившиг болно.

Дээрхи жишгээр бол одоо улс төрчид хэн нэгнийг эсвэл Засгийн газраа номын хүчээр унагах гэж ордны гадаа аргал хүж унгасгаж, хонх дамар хангинуулдаг жишиг тогтчих юм биш биз дээ.

Уг нь лам нар буян номын мөрөө хөөж, ард түмнийхээ эв нэгдэл, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө залбирч явмаар. Гэтэл улс төрийн үйл ажиллагаанд оролцож, төрийн сайдыг огцруулна, ордны бузар булайг ариулна гээд томоогүйтэж явна. Нам, лам хоёр ингэтлээ мунхрах гэж.

Монгол Улс төр, шашины харилцаагаа хуулиар зохицуулдаг. Тэр харилцаа нь  төр нь шашинаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх зарчим дээр үндэслэдэг.

Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4.6.-д “Сүм хийдээс төрийн байгууллагын үүргийг эрхлэн гүйцэтгэхгүй бөгөөд төрийн эрх мэдлийн төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулах, түүнд оролцох, санхүүжүүлэхийг хориглоно” гэсэн заалт дурайж байна.  Энд байгаа “Сүм хийдээс… төрийн эрх мэдлийн төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулах, түүнд оролцохыг хориглоно”  гэсэн заалтад анхаарал хандуулаарай.

Нам, лам хоёр тус тусын зам мөр, заяа тавилантай.  Тэгснээс улстөржиж  сүжирч сүсэглээд байх хэрэггүй л болов уу.

М.Нэргүй

Эх сурвалж: Zaluu.com

5 Сэтгэгдэл сэтгэгдэл “НАМ, ЛАМ хоёр ингэтлээ мунхрах гэж…”

  1. Look at an important gift for winning. nutag.mn
    http://bit.ly/2KxXPmk

  2. Good day!, nutag.mn

    Our client want to fund in your district for good yield.

    Please contact us for more information on +973 650 09688 or mh@indobsc.com

    Best regards
    Mr. Mat Hernandez

  3. Hello! nutag.mn

    We offer

    Sending your business proposition through the Contact us form which can be found on the sites in the contact partition. Contact form are filled in by our program and the captcha is solved. The profit of this method is that messages sent through feedback forms are whitelisted. This method raise the chances that your message will be open.

    Our database contains more than 25 million sites around the world to which we can send your message.

    The cost of one million messages 49 USD

    FREE TEST mailing of 50,000 messages to any country of your choice.

    This message is automatically generated to use our contacts for communication.

    Contact us.
    Telegram – @FeedbackFormEU
    Skype FeedbackForm2019
    WhatsApp – +44 7598 509161
    Email – FeedbackForm@make-success.com

  4. There is charming further in bolster of victory. nutag.mn
    http://bit.ly/2KyvsEp

  5. Ciao! nutag.mn

    We advance

    Sending your commercial offer through the feedback form which can be found on the sites in the contact section. Contact form are filled in by our program and the captcha is solved. The advantage of this method is that messages sent through feedback forms are whitelisted. This method improve the chances that your message will be open.

    Our database contains more than 25 million sites around the world to which we can send your message.

    The cost of one million messages 49 USD

    FREE TEST mailing of 50,000 messages to any country of your choice.

    This message is automatically generated to use our contacts for communication.

    Contact us.
    Telegram – @FeedbackFormEU
    Skype FeedbackForm2019
    WhatsApp – +44 7598 509161
    Email – FeedbackForm@make-success.com

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Alexeybep: Предлагаем микрокредитование для всех россиян на лучших условиях в интернете ! Нужны деньги,а до зарплаты...
  • Nomon Frone: from whom to buy yourself best https://stairsprom.ru/uslugi/ – stair railings in your house
  • Kiaflerb: buy kamagra online
  • DavidShita: Hot girls looking for sex in your city: https://hec.su/jVkJ?&akwtv =vLnLc46
  • Eyeflerb: kamagra 50mg