|

Монголоороо аялъя: Суварга хайрхан уул

suvarga hairhan

Суварга хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших бөгөөд хангайн уулархаг мужийн савд багтах байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт сүрлэг уул юм. Хангай нутгийнхан эртнээс нааш сүсэглэн шүтэж ирэхдээ Их цагаан уул гэж нэрлэсээр иржээ. Далайн төвшнөөс дээш 3117 метр өргөгдсөн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2007 онд төрийн тахилгатай уул болгожээ. Хайрханы суга бэлээр өвс ногоо сайхан ургадгаас гадна алт мөнгө зэрэг эрдэс баялгийн нөөцтэй. Мөн Тамир, Цэнхэр, Орхон голууд эх аван урсдаг усны ундарга болсон газар учраас хайрлан хамгаалахын тулд Төрийн тахилгат хайрхан болгожээ. Хэрвээ байгалийн зүй тогтоц алдагдвал баруун зүгийн аймгуудын усны санд нөлөөлнө хэмээн үздэг байна.

Уулын ноён оргилоос доош энгэр талд тунгалаг устай нуур бий. Энэ нууранд сүсэгтэн олон сүүгээ өргөж, алт, мөнгө шидэн ирээдүйн амьдралаа даатгадаг байна. Нууранд хүрэхийн тулд зөвхөн мориор найман километрийн бартаатай зам туулдаг аж. Суварга хайрхан уул нь Отгонтэнгэр уул шиг мөнх цастай байдаг байжээ. Сүүлийн жилүүдэд цас мөс нь байхгүй болсон нь байгалийн зүй тогтоц алдагдаж байгаатай холбоотой хэмээн нутгийн иргэд тайлбарладаг байна. Суварга хайрханаас салбарласан нуруунуудад хуш, хус, улиас, бургас, тоорой, хайлаас, далан хальс, яргай, чаргай, болон үхрийн нүд, хад зэрэг төрөл бүрийн жимсний мод ургадаг. Буга, согоо, бодон гахай, бор гөрөөс, янгир ямаа, хүдэр, чандага туулай, шилүүс, дорго, мануул, хярс, үнэг, чоно, тарвага, зурам зэрэг ан амьтад элбэг байдаг.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...